Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 208 дахь өдөр

ТҮҮНИЙ ҮГНЭЭС ИРЭХ ХҮЧ

Энэ сургаалд дурдагдсан "илчлэл" гэдэг нь Бурханы Үгийг хэлж байгаа юм. Бурханы Үгтэй холбогдохгүй байх үедээ та Түүнтэй бага хэмжээгээр холбогдсон мэт таньд санагдах бас ийм байдлаар амьдрах үед мөнхийн алсын хараатай байх нь хэцүү болохыг та анзаарч байсан уу? Удалгүй дэлхийн нөлөөлөл таньд улам ихээр нөлөөлж улмаар сорилтод "үгүй" гэж хэлэх чадвар тань суларч эхэлдэг. Саяхан нэг төрсөн өдрийн үдэшлэг дээр нэгэн ээж, "Би хүүхдүүдээ хашхирч загналгүй 21 хоног болсон! Үгэн дотор байх нь надад үнэхээр их тусалдаг." хэмээн зарлах үед энэ нь миний өөрийн сул дорой байдлыг надад сануулсан.

Ихэнх тохиолдолд бид Библи судлал болон залбирлаар дамжуулан Түүнтэй харилцах харилцааг босгон барихад цаг заваа зарцуулахгүйгээр Бурханы хүчийг мэдрэхийг хүсч байдаг. Эдгээр зүйлсийг хойшлуулах нь амархан байдаг, учир нь бид зав чөлөөгүй цагийн хувиартай байдаг бөгөөд улмаар бид яагаад амьдрал маань хяналтаас гарсан бас эмх замбараагүй байгаа талаар гайхширдаг. Үнэн гэвэл бидний хувьд чухал зүйлсэд бид цаг гаргадаг. Хичнээн завгүй байсан ч гэсэн та Бурхантай харилцах харилцаагаа хамгийн нэн тэргүүнд тавь.

Өдөр бүр Түүний Үгэн дотор байх замаар Бурхантай харилцах харилцаагаа өсгө.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com