Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 204 дахь өдөр

'ҮЙЛЧЛЭЛ'-ИЙГ ШИНЭЭР ТОДОРХОЙЛОХ

Хүүхдүүд маань өсч том болж байх үед нь тэднээсээ гэр бүлийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруул хэмээн шаардах үедээ би ихэнхдээ гэмшдэг байсан. "Тэд маань ядарсан байгаа шүү дээ" болон "Ээж хүн гэр бүлдээ үйлчлэх ёсгүй гэж үү?" гэсэн бодлууд толгойд маань орж ирдэг байсан. Зарим тохиолдолд тэднийх байх зохистой тэр үүрэг хариуцлагуудыг өөр дээрээ үүрдэг байсан учир нь, "бусдад өгөгч" ээж нар ийнхүү үйлддэг хэмээн би ойлгодог байсан. Үүн дээр нэмээд,тэдний хийх ёстой ажлуудыг би өөрөө хийх нь хамаагүй амархан бас асуудал багатай зүйл байсан!

Миний үйлчлэлийн талаарх бодол маань ихэнхдээ тэдний хариуцлагагүй зан араншинг нь дэмжихэд хүрдэг байсан. Гэр бүлдээ үйлчлэх гэдгийг би шинээр тодорхойлох хэрэгтэй болсон. Хүүхдүүддээ үүрэг хариуцлагийг хэрхэн үүрэхийг зааж өг хэмээн Бурхан эцэг эхчүүдэд тушаасан байдаг. Энэ нь хэдийгээр эцэг эхчүүдээс улам илүүг хийхийг шаардах боломжтой хэдий ч, тэд өөрсдөө хийх хэрэгтэй зүйлсийг тэднийхээ өмнөөс хийхээс бид татгалзах үед бид тэдэндээ хамаагүй агуугаар үйлчилж байдаг.

Бусдад хэрхэн үйлчлэхийг хүүхдүүддээ заах замаар тэдэндээ үйлчил.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com