Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 206 дахь өдөр

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ТОХЬ ТУХ

Эдгээр эшлэлүүдийг Давид Хаан амьдралынхаа хамгийн их түгшүүртэй үед бичсэн. Нэг хүү нь алагдсан, охин нь хүчирхийлэгдсэн, бөгөөд өөр нэг хүү нь өшөө авахаар түүнийг эрж хайж байсан! Хүү Абсолом нь түүнийг хаан ширээнээс авч хаяхыг хүсч байгааг сонсоны дараа айснаасаа болоод Давид Иерусалимаас зугтсан. Давидын оронд байсан бол, миний санаанд "Би баясгалантайгаар дуулна" гэсэн үг орж ирэхгүй л байх байсан болов уу!

Гэвч Давид Бурханы хамгаалалт болон хайр бол түүнд тохь тухыг өгөх аюулгүй газар болохыг харсан. Тэрээр өмнөх туршлагаасаа Эцэгтээ даруугаар бууж өгөх үед, Эзэн түүнийг өндөрт өргөх болно гэдгийг мэдсэн байсан. Гэвч энэ нь Бурхан Давидыг хийсэн үйлдлийнх нь шийтгэлээс хэлтрүүлэх болно гэсэн үг биш, харин хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлуудад ч хүртэл итгэл найдвар болон тохь тухыг өгөх замаар Тэрээр Давидтай шийтгэлийнх нь туршид хамтдаа алхах болно гэсэн үг. Энэ нь бидэнд эцэг эх болохын маань хувьд ямар агуу үлгэр жишээ вэ!

Бид хүүхдүүдээ хийсэн үйлдлийнх нь шийтгэлээс аварч хэлтрүүлэх шаардлагагүй, харин бид тэдэндээ үргэлж итгэл найдварын болон тохь тух бүхий газрыг олгодог байх хэрэгтэй.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com