Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 148 дахь өдөр

ХАЙРЛАГЧ ЭЦЭГ ЭХИЙН ХҮМҮҮЖИЛ

Энэ сургаал дахь "хүмүүжүүлэх" гэдэг үг нь яллах эсвэл шийтгэхээс илүү сургах эсвэл заах гэсэн утгатай. Бидний хүмүүжүүлэлт нь бидний хүүхдүүдээ гэсэн хайр болон халамжаас урган гардаг гэж ихэнх маань ойлгодог. Сонирхолтой зүйл гэвэл, тэр л эцэг эхийн хайр нь Бурхан биднийг амьдралын маань туршид хүмүүжүүлэхэд хүргэсэн.

Бурхан биднийг хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Ихэнхдээ, биднийг алдах үед шийтгэлийг үзүүлэх замаар Тэр биднийг хүмүүжүүлдэг бөгөөд тэдгээр шийтгэлүүдийн учрыг нь олох явцад Тэр бидэнтэй хамт алхан байдаг. Тухайн үйл явцаас бид суралцах үед, Тэр бидэнд дуулгавартай байх шинэ боломжуудыг олгодог, бас хэзээ ч боломжгүй гэж бидний бодож байсан тийм арга замуудаар өсч боловсроход бидэнд тусладаг.

Түүний сахилгажуулалтын гол зорилго бол биднийг ялахад оршдоггүй гэдгийг санах нь чухал. Ром 8:1-р эшлэлд, "Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй." Үүний оронд Тэрээр биднийг сахилгажуулалтаас суралцан, Түүн рүү харсан хэвээр урагшилсаар байхыг хүсч байдаг! Төгс Эцэгийн ямар гайхалтай үлгэр жишээ вэ!

Эзэний сахилгажуулалтыг Түүний хайрын илэрхийлэл хэмээн хүлээн ав. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тань үлгэр жишээ болгон Түүнийг ашигла.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com