Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 147 дахь өдөр

ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ БАЙХ

Иудей хуулийн мэргэжилтнүүд хуулийн цоорхойг ашиглах болон тангаргаасаа няцах олон арга замуудтай байсан учраас хүний амлалт ямар ч үнэ цэнэнгүй байсан. Гэсэн хэдий ч Есүс хүмүүсийг хэлсэнд нь хүмүүс зүгээр л итгэхүйц тийм шударга амьдралаар амьдрахад нь урамшуулсан.

Бидний үйлдлүүд маань үгсээс маань чангаар ярьдаг байх ёстой. Гэвч ихэнхдээ үүний эсрэг нь үнэн байдаг. Дуулгаваргүй байдлынх нь төлөө шийтгэлийг үзүүлнэ гэж бид хэлчихээд үүнийгээ биелүүлэхгүй байх үед хүүхдүүд маань бидний үгсийн үнэн зөв байдалд эргэлзэх болно. Үүний үр дүнд, бид энэ удаа үнэхээр хэлж байгаагаа хэрэгжүүлэх болно гэдэгтээ хүүхдүүдээ итгүүлэхийн тулд дараах сүрдүүлгүүдийг ашигладаг: "Үүнээс хойш чамайг би сэрээхгүй шүү" эсвэл "Дараагийн удаа би чамд гэрийн даалгаврыг чинь сургууль дээр дахиж авчирахгүй шүү." Харамсалтай нь бидний сүрдүүлгүүд зүгээр л утга учиргүй бас л өөр үгс мэтээр мэдрэгдэх нь олонтаа байдаг.

Таны үйлдлүүд үгстэй чинь нийцсэн байхаас ирдэг аюулгүй байдлаас ирэх мэдрэмжийг хүүхдүүддээ өг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com