Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ЭЦЭГ ТАНЬ ХЭН БЭ?
Сургуулийн сурагч байхдаа би, коридороор алхаж байхдаа хүмүүжлийн эрхлэгчийн өрөөний гадаа нэгэн аавын ярьж буй дууг сонссон. Түүний дуу чангарч байсан боловч ууртай дуу хоолой байгаагүй.
"Чи хэний хүүхэд вэ?" хэмээн 10 настай хүүгийнхээ нүд рүү нь харж байгаад аав нь асуусан. Хүү хүлцэнгүйгээр харцаа бууруулсан. "Над руу хар," "тэгээд асуултанд минь хариул. Чи хэний хүүхэд вэ?" хэмээн аав нь асуусан. Нүдэндээ нулимстайгаар, хүү Аав руугаа хараад,"Таных" хэмээн ичингүйрсэн байдалтайгаар хэлсэн. "Үгүй дээ, хүү минь, үүнийгээ чамайг чангаар бас бахархалтайгаар хэлээсэй гэж би хүсч байна," хэмээн аав хариулсан. "БИ ТАНЫ ХҮҮ!" Хүү аавынхаа царай руу эгцлэн харж байгаад ийнхүү хашхирсан. Тэр даруй, аав нь түүнийг тэврэн авсан.
Сургууль дээрээ журам зөрчсөнөөсөө болоод хүү хатуу шийтгэлийг хүлээсэн болохыг дараа нь би олж мэдсэн. Дээрх эшлэлийг санах үед нүдийг минь нулимс бүрхсэн. Бид Есүс Христийг Аврагчаа хэмээн итгэх үед, бид Бурханы хүүхдүүд болдог. Тэнгэрлэг Эцэгтээ хандан "БИ БОЛ ТАНЫ ХҮҮХЭД" хэмээн бид хашхирч болно.
Бурханы нөхцөл үл шаардах хайрыг хүүхдүүддээ өвлүүлэн үлдээ. Мөнхийн нигүүлслийг бидэнд үзүүлснийх нь төлөө Түүнд талархахад зориулан цаг гарга!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com