Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 153 дахь өдөр

ЗҮРХ ЗОРИГ АЛДСААР БАЙХ

Хэр олон удаа бид аюулгүй байдал болон хүчийн төлөө хашхирдаг вэ? Эцэг эх болохынхоо хувьд маш олон удаа болов уу! Өөрсдөөсөө хамаагүй өндөр хад руу чиглүүлэгдэн улмаар бид өөрсдийнхөө одоогийн хүнд нөхцөл байдлуудыг алгасан Бурханы бидэнд бэлтгэсэн ирээдүйг харах боломжтой болох үе бидэнд гардаг. Заримдаа биднийг өргөх шаардлага гардаг бөгөөд улмаар бид амьдралыг Бурханы мөнхийн хараагаар харах хэрэгтэй болдог. Энэ сургаалд, өндөр "хад"-ыг аюулгүй бас хүчирхэг газар болохыг Давид ухаарсан бөгөөд зөвхөн Бурхан л түүнийг тэр газар руу хөтлөхийг тэрээр мэдэж байсан.

Хүүхдээ хүмүүжүүлэх нь заримдаа таныг сульдсан зүрх сэтгэлтэй нэгэн болгож байгаа мэт санагдах хэдий ч энэ үеүүдийг аюулгүй байдал болон хүчийн төлөө таныг Түүн рүү хандан залбирахад ашиглаасай гэж Бурхан хүсч байдаг. Иаков 1:5-д гуйдаг нэгэнд мэргэн ухаан өгөгдөх болно хэмээн хэлсэн байдаг. Мэргэн ухаан бол Бурхан таныг өндөр хад руу өргөж байгаа арга замуудын нэг мөн.

Өнөөгийн нөхцөл байдалдаа та хэзээ ч хоригдоогүй болохыг санаарай. Таныг өндөр газарт өргөхөд болон Өөрийнхөө мөнхийн харааг таньд өгнө гэдэгт Бурханд итгэ!

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com