Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 151 дахь өдөр

ГЭМШИХ ЗҮЙЛГҮЙГЭЭР ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ

Өнөөгийн соёлд, гэмших зүйлтэй байх нь муу зүйл мэтээр бид ойлгодог. Алдартай сэтгэл зүйч энэ бол өөртөө итгэх итгэл багатайн үр нөлөө болохыг хэлсэн байдаг. Гэвч, зарим үед гэмт мэдрэмж нь бидний гэмийн энгийн үр дүн байдаг!

Уналт бүхий дэлхийд амьдарч буй унасан эцэг эхчүүд гэм буруутай мэдрэмжийн боолчлолоос хэрхэн зугтааж чадах вэ? Есүс Христийн хийсэн ялалтын үйлсийг хүлээн авах замаар бид ийнхүү амьдрах боломжтой. Гэмээ хүлээн зөвшөөрөх болон Христийн загалмай дээрх золиос биднийг эдгээсэн болохыг ойлгохоос илүү биднийг чөлөөлөх зүйл гэж үгүй! Гэмшлийн хамт ирэх хүлээсээс бид Аврагчийнхаа ариусгагч үйлсэд найдсанаар чөлөөлөгддөг.

Хүүхдээ хүмүүжүүлэх дээр бид алдаа гаргах нь гарцаагүй. Тэдгээр алдаануудад таныг Бурханаас холдуулах боломжийг бүү олго. Гэмшихэд зориулан цаг гарга, нүлийнхээ дотор үх тэгээд зөвт байдлаар амьдар!

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com