Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 150 дахь өдөр

БУРХАНД ИТГЭ

Та юунд итгэлээ тавьж байна вэ? Та хүүхдүүдээ хянах чадвартаа итгэж байна уу эсвэл таны тэднийгээ хэн байлгахыг хүсч байгаа тийм хүн болоход нь хүчлэх чадвартаа та найдаж байна уу? Иеремиа 17:5-д, "Итгэл нь хүн төрөлхтөнд эргэсэн нэгэн нь хараалтай яа" гэж тэмдэглэсэн байдаг, учир нь хүн төрөлхтний хүч чадалд итгэх нь сэтгэл гонсойлгоход л хүргэдэг болохыг Тэрээр мэдсэн байсан. Үүний оронд, Бурхан бол итгэлжит болохыг таньж мэдэн улмаар хүүхдүүдийнхээ амьдралын төлөөх үүрэг хариуцлагийг Түүнд даатгахыг Тэрээр бидэнд хэлдэг.

Бидний итгэлийг голын хажууд тарьсан модтой Иеремиа зүйрлэсэн байдаг. Усны эх сурвалж дутагдах эсвэл багасах үед ургамал эмзэг болж ирдэг. Гэвч, Христитгэлтнүүд болохынхоо хувьд хүнд үеүүдийг даван туулах бас энэ үед хараа эгц зогсох боломжийг олгодог хүчтэй мөнхийн усны нөөц бидэнд байдаг! Бид Бурханы итгэмжтэй байдлыг болон айдсаас маань биднийг Тэрээр хичнээн олон удаа аварч улмаар найдвар өгөх газарт оруулсан болохыг олж харах үед бидний итгэл улам хүчирхэгждэг.

Эцэг эх болохынхоо хувьд "ган"-тай нүүр тулах үедээ, Түүний итгэмжтэй болохыг болон өөрийнхөө хүч чадлын оронд Түүний хүч чадлаас зууран авахыг сана.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com