Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 138 дахь өдөр

МЭРГЭН БОЛОН МУНХАГ

Эдгээр эшлэлүүд нь дотроо зөрчилтэй мэт санагдах хэдий ч эдгээр эшлэлийг бичигч нь бид мунхаг хүнд хэзээ хариултыг өгөх вэ гэдгийг мэдэх мэргэн ухаанд суралцах хэрэгтэйг онцолсон. Тоглоомын талбайгаас явах болоход ядарсан хоёр настай хүүхэддээ шалтгааныг тайлбарлахыг хичээсэн мунхаглалтай эцэг эх бүр тулгарч байсан. Энэ нь галд түлш нэмэхтэй адил байдаг! Үүний адилаар, дүнгээ ахиулах хүртэл нь зурагт үзэхийг нь хязгаарлах талаар өсвөр насны хүүхэдтэйгээ маргалдах нь таны эцэг эх байх мэргэн ухаанд тэднийг итгүүлэхээс илүүтэйгээр тэднийг уурлуулахад хүргэх нь гарцаагүй. "Мунхагын" хэмжээнд таныг доош татахуйц эрч хүчийг тань сорох маргаанд өөрийгөө урхидуулахгүй байхын тулд тэвчээр хатуужил шаардлагатай.

Гэсэн хэдий ч, бусад үед тэднийхээ томоогүй санаанд хариулт өгөх зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв таны таван настай хүүхэд муурыг усанд оруулах гэж байгаагаа эсвэл өсвөр насны хүүхэд тань гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаа нь сайхан санаа гэж таньд хэлэх үед, хариулт өгөхгүй байснаараа та тэдгээр үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч байгаа мэт санааг тэдэнд өгөх болно.

Эргэн тойрондоо байгаа хүмүүст хэзээ хариулт өгөхийг Есүс мэддэг байсан (Матай 26:62-64). Хэзээ хариулт өгөх вэ гэдэг зохистой цаг хугацааг шийдэх Түүний үлгэр дуурайллыг дага.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com