Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 139 дахь өдөр

ХИЛ ХЯЗГААРЫГ ТЭЛЭХ БОЛОН АГШААХ

Хүүхдүүддээ зурагт, видео тоглоом, гар утас болон тэр бүү хэл машиныг хариуцлагатай зан чанарыг харуулахаас нь өмнө өгөх албатай мэт боддог олон эцэг эхчүүд байдаг. Гэвч хүүхдүүдээ хариуцлагатай байлгах нь тэдэнд нас бие гүйцэхэд туслан бас эрх ямбанаас татгалзахад тусладаг. Тэдэнд илүү их эрх мэдэл ба эрх чөлөөг олгохоосоо өмнө өгөгдсөн үүрэгт ажилд итгэмжтэй байхыг шаардахад эдгээр эшлэлүүд биднийг урамшуулдаг.

Бид хүүхдүүддээ үүрэг хариуцлага оногдуулах үед тэд алдаа гаргах болно. Энэ бол аливааг сурах үйл явц мөн. Энэ үед бид түр хугацаагаар эрх мэдлүүдийг хязгаарлах хэрэгтэй болдог. Жишээ нь, сурлагадаа муудаж байгаа хүүхдийн хувьд сурлагаа ахиулах хүртэл нь зурагт эсвэл компьютер дээрх цагийг нь хязгаарлах хэрэгтэй болно. Тохирохуйц шийтгэлийг оногдуулах нь тэдэнд алдаанаасаа суралцахад нь болон түүний эрх мэдлүүд дахин олгогдсны дараа ирээдүйд илүү сайн сонголт хийгч нэгэн болоход нь тусладаг.

Хэрэгцээ болон эрх мэдлийн ялгааг олж хар тэгээд тэднийгээ хайрын дагуу хариуцлагад тооцдог бай.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com