Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 142 дахь өдөр

ХРИСТ ДОТОРХИ ӨВӨРМӨЦ БАЙДАЛ

Баян хүн гэсэн нэрээ Христийн дагалдагч гэдгээр солихыг Есүс түүнээс асуусан учраас залуу гунигтайгаар буцан явсан. Бурханд бүрэн бууж өгөхтэй хамт дагалдах үнэ цэнийг Есүс сайн мэдэж байсан. Гэвч энэ бол жинхэнэ эрх чөлөөг болон дэлхий дээр мөнхийн зорилгыг олж авах цор ганц арга зам болохыг Тэр бас мэдэж байсан.

Тэр баян залуугийн нэгэн адилаар, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэгч, чадварлаг тамирчин, зохион байгуулалттай ээж, тэр бүү хэл бүхнээ зориулсан Христитгэлтэн болохын төлөө гэсэн дэлхийн өвөрмөц байдлын араас хөөцөлдөх нь элбэг байдаг. Хүүхэдтэй болсныхоо дараа, амжилтаар дүүрэн хүүхдийн эцэг эх байх гэдэг ихэвчлэн бидний жагсаалтад нэмэгддэг. Гэвч эдгээр зорилгуудад төвлөрснөөр бид хүмүүсийн санаа бодлоос хамааралтай бас Бурханаас хамааралгүй нэгэн болж хувирдаг. Дэлхийн нүдээр амжилт эсвэл бүтэлгүйтэл нь арван центийн үнэд амархан хүрэх боломжтой. Түүнээс бүрэн хамааралтай байхын тулд энэ бүхнийг тэр чигээр нь Түүнд бууж өгөхийг Бурхан биднээс хүсч байдаг.

Таны өвөрмөц байдал юу вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com