Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХУВИЙН ХАРИУЦЛАГА
Эцэг эх болохынхоо хувьд бидний гэм нүгэл хүүхдүүдэд маань нөлөөлдөг хэдий ч, бидний гэм хүүхдүүдийг маань ялладаггүй гэдгийг санах нь маш чухал. Бурханд алдрыг өргөе! Эцэстээ, бид хэрхэн өөрсдийнхөө үйлдлүүдийн хариуцлагийг Бурханы өмнө хүлээдэг гэдгийг энэ эшлэл харуулдаг. Бидний биш, харин өөрсдийнхөө гэмийн төлөөх хариуцлагийг хүүхдүүд маань үүрэх болно. Хүүхдүүдийнхээ биш, харин өөрсдийнхөө гэмийн төлөөх хариуцлагийг бид үүрдэг.
Хүүхдийнхээ гэмийн төлөө та өөрийгөө буруутгаснаасаа болоод шаналан байна уу? Бурханы өмнө болон хүүхдүүдийнхээ өмнө үүнийгээ хүлээн зөвшөөрч улмаар гэмш, гэвч эцэг эх болохынхоо хувьд ямар алдаа гаргасан байсан хамаагүй, хувь хүн бүр хариуцлагийг хүлээдэг гэдгийг сана. Эцэг эх болохынхоо хувьд сайн эсвэл муу, ямар ч үлгэр жишээг үзүүлсэн энэ нь хүүхдүүдийг Христтэй харилцах хувийн харилцаатай байх хэрэгцээнээс эсвэл өөрсдийнхөө сонголтын хариуцлагийг хүлээхээс чөлөөлдөггүй.
Бурхан бол хайрлагч, уучлагч бас зөвт Нэгэн гэдгээс амар тайвныг авч, Тэр бол таны алдаанаас хамаагүй том Нэгэн болохыг ойлго.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com