Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 141 дахь өдөр

'ҮГҮЙ' ГЭЖ ХЭЛЭХ

Заримдаа хүүхдүүд маань биднээс өөрсдөд нь огт сайн биш зүйлийг гуйдаг. Тэд биднийг муухай гэж хэлж магадгүй хэдий ч хайрын үүднээс бид тэдэндээ "үгүй" гэж хэлдэг. Бид алсыг хардаг учраас тэднийхээ сэтгэлээр унах болон уурыг нь тэвчих чадвартай. Гэсэн хэдий ч, зарим эцэг эхчүүд хэдийгээр буруу гэдгийг нь мэдсэн хэдий ч маргаанаас зайлсхийх үүднээс "тэг тэг" гэж хэлдэг. Тэд хүүхдүүдээ сэтгэлээр унагаахыг тэсч чаддаггүй эсвэл хүүхдүүдийнхээ ууртай хариултаас үнэхээр айдаг.

Хүүхэд хүмүүжүүлэх нь биднийг гэсэн Эцгийн хайрыг харуулах гайхалтай цонхыг нээж өгдөг. Залбиралд маань "тэг тэг" гэж хэлэхгүй үед нь Бурхан биднийг шийтгэж байгаа мэт бидэнд санагддаг байж болох юм. Тийм ч шаардлагагүй зүйл байсныг нь хожим ухаарсан тийм зүйлсийн төлөө та хэр олон удаа залбирч байсан бэ? Мэдэлгүйгээр бид заримдаа "могойн" төлөө залбирдаг боловч Бурхан бидэнд хайртай учраас "үгүй" гэж хэлдэг.

"Үгүй" гэж хүүхдүүддээ хэлэхүйц хүчтэй байх замаар тэдэндээ өөрийнхөө хайрыг харуул.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com