Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 143 дахь өдөр

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бурханд дуулгаваргүй байсныхаа шийтгэл болгон Израилчууд Вавилончуудад ялагдсан. Цөллөгөнд амьдарч байх үедээ тэд Эзэн өөрсдийг нь орхисон мэт санаж байсан. Египетээс тэдний өвөг дээдсийг гаргах замаар Тэр Өөрийн хүч чадлыг харуулсан боловч Бурханы хүч одоо хаачсан юм бол? Исаиа энэ найдварын мэдээг тэдэнд хүргэсэн бөгөөд Бурхан гайхамшигт зүйлийг хийж байгаа болохыг тэдэнд батлан хэлсэн.

Хүүхдээ хүмүүжүүлэх аяндаа бид хэцүүхэн газарт тулж ирэх үед, магадгүй Бурхан биднийг мартсан мэт бидэнд санагдаж болох юм. Хүсэн хүлээсэн өөрчлөлтийг харахгүй байх үедээ, Түүний хүч чадлыг амьдралдаа дахин харах үгүйдээ бид эргэлзэж эхлэдэг. Одоогийн нөхцөл байдал тань ямар байгаа хамаагүй, Бурхан өмнө нь байсан тэр гайхамшигт Бурхан хэвээрээ л байгаа. Амьдралд маань яг юуг хийх гэж байгаа Түүний төлөвлөгөөг нэг бүрчилэн бид мэдэхгүй боловч, харилцаануудыг сэргээх болон "цөлд гол урсгах" хүч Түүнд байдаг гэдэг мэдлэг дотроо бат зогс.

Өнгөрсөн үед Бурхан хэрхэн итгэмжтэй байсныг эргэн сана бас Түүний товлосон цаг ба хүчинд найд.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com