Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

СҮМИЙГ БАРЬЖ БОСГОХ
Давид Бурханы сүмийг барьж босгохыг маш ихээр хүсч байсан боловч, түүний оронд Давидын хүү Соломоноор сүмээ бариулахаар Бурхан сонгосон. Ямар ч туршлагагүй хүүдээ энэ төслийг хүлээлгэн өгөх нь ямар хэцүү байсан болохыг төсөөлөөд үз! Бэлтгэл ажлыг Давид хийсэн боловч жинхэнэ барилгын ажил нь Соломоны үүрэг хариуцлага байсан.
Зарим үед бид хүүхдүүдийнхээ хийх ажлийг өөрсдийнхөө үүрэг хариуцлага мэтээр үздэг. Туслах болон хяналтандаа авахын ялгааг олж харах нь бидэнд амар байдаггүй. Тэдний нас залуу бас туршлагагүй байдал нь тэдний чадварт биднийг үл итгэх байдалд хүргэдэг бөгөөд удирдах, сануулах, үглэх эсвэл алдаа гаргахаас нь аврах замаар бид оролцож эхлэдэг. Энэ нь бидний санаа зоволтыг багасгадаг боловч тэдний өсч торних болон нас бие гүйцэхэд нь шаардлагатай зүйлсийг сурахад нь саад болдог.
Ахлах сургуулиа төгсөх хүртэл нь бид хяналт тавьсаар байх юм бол тэд маань хариуцлагатай шийдвэрийг гаргах чадваргүй нэгэн болж хувирах болно. Хүсч буй зүйлээ тодорхой байлга, гэвч тэдэндээ насанд нь тохирсон ажлуудыг - гэрийн даалгавар, өглөө сэрэх, хэрэгтэй зүйлсээ санаж авч явах гэх мэтийг өг - улмаар үйлдлийнхээ үр дагаварыг мэдрэх боломжийг нь олго. Ингэж бид тэднийгээ бидэнгүйгээр "сүмийг барьж босгох"-од нь бэлтгэнэ.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com