Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 127 дахь өдөр

ТЭРСЛҮҮ ХҮҮХДҮҮДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХАНДСАН ТАЙВШРАЛ

Хүүхдүүддээ туслахыг хичээх тусам тань тэд таниас холдож байгаа мэт таньд санагддаг уу? Израйль үндэстнийг Бурхан Египетийн боолчлолоос гаргасан хэдий ч тэд Түүнд үргэлж дуулгаваргүй байсаар ирсэн. Хүүхдүүд тэрслэх үед эцэг эхчүүд өөрсдийгөө буруутгадаг. Тэд хүүхдийн хүмүүжлийн талаарх шийдвэрүүдээ сайтар шинжлэн авч үзэж улмаар хаана яг алдаа гаргасан болохоо шинжлэн дүгнэдэг. Өөрөө өөрийгөө шинжлэх нь чухал хэдий ч заримдаа бид хүүхдүүдийнхээ хийсэн сонголтуудын төлөөх хариуцлагийг өөрсдөдөө хэт их үүрэх гээд байдаг. Бурхан хамгийн төгс Эцэг хэдий ч, Түүний БҮХ хүүхдүүд тэрслэсэн гэдгийг харахад үнэхээр сонирхол татахуйц!

Эцэг эх байх аян тань ямар ч зовлонгүй байх болно гэж Бурхан амладаггүй бөгөөд Түүний зарим хүүхдүүд бусдаасаа илүүтэйгээр хүмүүжүүлэгдэх шаардлагатай байдаг хэдий ч Тэр бол сайн гэдэгт бас тэднийг улам илүү зөвт болгохын тулд Өөрийнхөө хайрладаг хүүхдүүдээ Тэрээр сахилгажуулах болно гэдэгт та найдаж болно (Еврей 12:5-11). Хүүхдүүдээ Бурханд даатган өг тэгээд үр дүнгий нь Түүнд даатган үлдээ.

Хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээрээ Бурханыг алдаршуул тэгээд Түүнд үр дүнг даатган үлдээ.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com