Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

АВРАХ
Түргэн зантай хүүхэд ихэнхдээ асуудалд ордог. Хэрэв эцэг эх нь түүнийг үр дагавараас аврах юм бол тэрээр энэхүү хайрыг буруугаар ойлгон дахин алдаагаа давтах болно. Хариуцлагагүй байдлын үр дагавараас нь - мартсан гэрийн даалгаварыг нь сургуульд нь хүргэж өгөх, хоцроход нь шалтаг гаргах эсвэл санаа тавиагүйгээсээ болоод хаясан зүйлсийг нь шинээр авч өгөх гэх мэтээр - энэ нь дахин дахин давтагдсаар байх үед хүүхдээ та хэдэн удаа аварч байсан?
Бид хүүхдүүдээ бэлтгэхээр дуудагдсан хүмүүс боловч өөрсдөө амжилтанд хүрэх эсвэл амжилтгүйтэх замаар л тэд маань жинхэнэ хариуцлагатай байхыг сурах болно. Буруу шийдвэрийнх нь төлөө хүүхдүүддээ шийтгэл оногдуулах бол хамгийн хэцүү зүйлүүдийн нэг мөн. Тэднийхээ хэрхэн "торгуулийг төлөх"-ийг нь харах бидэнд хэцүү байдаг бас заримдаа бид өөрсдөөсөө болоод тэд маань алдаа гаргаж байгаа мэтээр боддог. Гэвч түргэн зантай хүнийг аварч буй нэгэний адилаар, эцэг эх болохынхоо хувьд хүүхдүүдээ аврах нь гагцхүү тэдний маань хариуцлага үүрэх хөгжлийг хойшлуулж байдаг.
Хүүхдүүддээ тодорхой хил хязгаар болон хүслээ илэрхийл гэвч шийдвэрээсээ ирэх шийтгэлийг хүлээх боломжийг нь тэдэндээ олго.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com