Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 130 дахь өдөр

ДАРУУ БАЙДЛААС ИРЭХ ЭРХ МЭДЭЛ

Эрх мэдэлтэй хүүхдүүд өсгөн торниулсан байх нь ямар байх талаар бодох үедээ бидний ихэнх маань үнэхээр баярлан хөөрдөг. Бид тэднийгээ нөхцөл байдлуудаа хянадаг байгаасай гэж хүсдэг. Бид тэднийгээ хамгийн тэргүүн эгнээнд, удирдагч нэгэн бас хэн, хаашаа, хэзээ явах вэ гэдгийг шийддэг нэгэн байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь, даруу байдалгүйгээр олж авах эрх мэдэл нь аюултай үр дүнд хүргэж болзошгүй. Өөрсдийнхөө төлөө эрх мэдлийг эрж байдаг хүүхдүүд биеэ тоосон, түрэмгий бас аливаа удирдлагыг үл хүндэлсэн байдалтай байдаг.

Христитгэлтнүүдэд хандан, Эзэний өмнө өөрсдийгөө даруу болгох замаар хэрхэн жинхэнэ эрх мэдлийг олж авах талаар хэлсэн байдаг. Бурханы эрх мэдэлд зохих хүндэтгэлийг бид үзүүлэх үед,Тэрээр бидэнд бусдын амьдралд мөнхийн нөлөөллийг үзүүлэх боломжыг олгодог. Tim Kimmel ийнхүү хэлсэн байдаг, "Жинхэнэ агуу байдлын хүч чадал нь үүний зорилгод оршдоггүй, харин ихэнхдээ чадваргүй байдлаар дамжуулан эрх мэдлийг олж байдаг." Насанд хүрсэн хойноо таны хүүхдийн бусдад үзүүлэх нөлөөлөл нь хүүхэд байхдаа энэхүү зарчмыг эзэмшсэн чадвартай нь эн тэнцүү байх болно.

Хүүхдүүддээ даруу байхыг зааж өг, тэгээд тэднийхээ нөлөөлөл нь хэрхэн өсөхийг хар.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com