Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 124 дахь өдөр

САНААЧЛАГАТАЙ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ БАС УРАМШУУЛАХ

Эцэг эх болохынхоо хувьд бид аливаа зүйлсийг өөрсдийнхөөрөө хийхийг шаарддаг, учир нь бидний арга зам бол хамгийн шилдэг нь гэж бид автоматаар үздэг. Гэсэн хэдий ч ингэснээрээ, бид хүүхдүүдийнхээ асуудлыг шийдвэрлэх болон чөлөөтэй сэтгэх хөгжилд нь саад үзүүлдэг. Ийм хандлагаар, бид тэднийхээ онцгой хараа болон билэг авъяасын үнэ цэнийг бууруулдаг. Өөр арга замаар оролдож үзэх нь магадгүй илүү их цаг хугацаа болон хүч шаардаж болох хэдий ч хүүхдүүдийнхээ хүрэх шийдлийг хараад та үнэхээр алмайрах болно. Бурхан бидэнд өөр өөр билэг авъяасыг өгсөн бөгөөд гэр бүлийн гишүүн бүрт ямар нэг онцгой зүйл өгөгдсөн байдаг. Таньд байхгүй ямар чадвар болон боломжууд хүүхдүүдэд тань байгаа болохыг өөрөөсөө асуу.

Бурханлаг удирдагч нь хүүхдүүддээ гэрэлтэх боломжийг олгохуйц бас байнгын мэргэжилтэн байх албагүй гэсэн даруу зан чанартай байдаг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com