Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 128 дахь өдөр

АЛДАРТ ЗОВЛОН

Бурханы төлөвлөгөө биднийг тэнгэрийн улс дахь гэр лүү маань хөтлөх болно гэдгийг бид мэддэг учраас тэр хүртэлх зовлонг бид даван туулах чадвартай. Үнэндээ, хэрэв агшин төдий зовлон нь бидэнд "алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байдаг"(2 Коринт 4:17) юм бол зовлонгоо бид хараал гэж үзэхийн оронд ивээл ерөөл гэж үзвэл зохистой. Зовлонгийн талаархи энэ ойлголт итгэгч бус хүмүүст байдаггүй бөгөөд тэд одоо л алдарт хүрэх ёстой гэж боддог, учир нь тэдний ирээдүй Бурханаас тусгаар мөнхийн зовлон байдаг.

Тэнгэрийн улсад яг ямар байдалтай байхыг бид мэдэхгүй боловч өнөөдрийн зовлон бол Эцгийн оршихуй дахь үйлчлэл болох мөнхийн ирээдүйд биднийг бэлтгэж байгаа болохыг бид мэддэг. Зовлон бэрхшээл нь мөнхийн улс дахь Бурханы сургалтын төлөвлөгөө болох - тэрхүү ирээдүйд биднийг бэлтгэдэг.

Бурханыг алдаршуулах боломж бас ирээдүйд тань таныг бэлтгэж буй боломж гэдгээр нь гэр бүлийнхээ зовлон бэрхшээлд ханд.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com