Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 122 дахь өдөр

ГЭМШИЛ РҮҮ ХӨТЛӨХ ХАЙР

Хүүхдүүд маань бидэнд дуулгаваргүй хандах үед, уур, гэмшил эсвэл хорон үгсээр хариулт өгөх нь зохистой мэт бидэнд санагддаг. Энэ нь бидэнд хэсэгхэн хугацаанд сайхан санагдаж болох хэдий ч ховор тохиолдолд эдгээр нь бидний хүссэн үр дүнг үзүүлдэг. Энэ эшлэл яагаад гэдгийг тайлбарладаг. Нөхцөл байдлыг үнэлэхдээ бидний "зөв" мэт байх хэдий ч бидний хэрхэн хариулт өгч байгаа нь "буруу" байх боломжтой. Бид зөрчилдөөний үед ч хүртэл хүүхдүүддээ хүндэтгэлтэйгээр хандахаар дуудагдсан хүмүүс, учир нь биднийг тэрслэх үед Бурхан бидэнд ийнхүү ханддаг.

Шийтгэхийг эсвэл өөрсдийнхөө зөв гэдгийг нотлохыг эрж хайхын оронд, хүмүүжлийн сэдэлт нь хүүхдүүдээ ариун байдал руу хөтлөх байх ёстой. Бидэнд шийтгэлийг оногдуулах замаар Бурхан бидэнд маш чухал зйүлсийг сурах боломжийг олгодог боловч Тэрээр үүнийг хайр, хүлээцтэй байдал болон тэвчээрийн хамтаар бидэнд үзүүлдэг. Энэ л төрлийн хүмүүжил нь гэмшил рүү хөтлөдөг!

Дуулгаваргүй байдал эсвэл тэрслэх үед ч хүртэл хайр, хүлээцтэй байдал болон тэвчээртэй байх нь хүүхдүүдийг тань таны хариултын оронд хийсэн алдаандаа төвлөрөхөд хүргэдэг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com