Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 121 дахь өдөр

ЭЗЭНИЙ ӨРГӨӨГ БАРЬЖ БОСГОХ
Хүүхдүүдийнхээ төлөө гэсэн төлөвлөгөө болон зорилгодоо бид маш амархан автагддаг. Үнэндээ бид хүүхдүүдээ гайхалтай амжилтад хүрэхэд нь тусалж ч болох юм; өөрөөр хэлбэл бид "байшин барьж босгох" бүрэн чадвартай. Гэвч Бурханаас хамааралтай байхгүй юм бол, эдгээр амжилтуудад ямар ч мөнхийн үнэ цэнэ гэж үгүй. Үүнийхээ оронд, бид "ямар ч үр ашиггүйгээр хөдөлмөрлөх" болно.

Бидний хүч хөдөлмөр нь өөрсдийн маань алдарын төлөө юү эсвэл Түүнийг алдаршуулахын тулд уу гэдгийг тунгаан бодоход цаг гаргахгүйгээр амжилтуудаас ирэх алдарт автагдах нь амархан байдаг. Өдөр бүр бид өөрсдийн төлөвлөгөөнүүдээ Түүнд бууж өгөх бас Түүний ариун сүнсэнд өөрсдийгөө удирдуулах боломжийг олгох хэрэгтэй байдаг. Бурхан биднийг үйлдүүлэхээр дууддаг, боловч бидний зорилгын оронд Өөрийнхөө зорилгын төлөө Тэрээр биднийг дууддаг.

Эзэний өргөөг барьж босго улмаар таны хөдөлмөр үр ашиггүй байхгүй байх болно.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com