Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 9 дахь өдөр

Бичээс биднийг цэвэршүүлдэг.



Түүний нигүүлслийн хүчгүйгээр Бурханы ариун байдлын хэмжүүрт хүрэх ямар ч боломжгүй. Хуучин гэрээнд тэр чигээрээ Бурханы ард түмэн угаал үйлдэх, цэвэр хэвээр байх талаар маш хатуу дүрэм журмыг дагахыг хичээсэн. Тэр эртний соёлд цэвэр байхыг хичээхэд зориулан ямар их ажил ордог байсныг мөн тэдний гаргах ородлого нь заримдаа ямар ч үр ашиггүй зүйл мэт санагддаг байсныг төсөөлөхийн ч аргагүй.



Цэвэр ариун, цав цагаан ямар ч толбогүй эсвэл үрчлээсгүй угаасан хувцас үнэхээр ховор байсан нь гарцаагүй. Гэвч өнөөдрийн ишлэлд, тэр нөр их хөдөлмөр, хүчин чармайлт биднээс Христ рүү шилжсэн болохыг бид хардаг. Есүсийн бидний төлөөх загалмай дээрх үйлс л ийм төрлийн төгс байдалд хүргэх болно. Үнэн ба нигүүлслийн үгс болох Бурханы Үгийн байнгын урсгалаар зүрхээ угаан цэвэрлэх нь Түүний цэвэрлэгч ажил үйлсээс хамааралтай байхад суралцахад бидэнд тусалдаг. Есүс бидэнд маш их хайртай. Загалмай үүнийг үнэхээр тодорхой болгодог. Гэвч энэ бол бидний амьдрал дахь Түүний үйлсийн төгсгөл нь биш.



Яг л нөхөр хүний халамж, дэмжлэг хуримын өдрөөс цааш үргэлжилсээр байх ёстойн адил зүрх сэтгэлд минь үргэлжлэн хийгдэх Христийн хайрын үйлс өдөр бүр үргэлжлэн хийгдсээр байдаг. Бидний гэмийг Түүний Үг бидэнд илчилдэг. Амьдралаараа юуг хийж гүйцээхийг минь Тэр хүсэж буйгаа Түүний Үг бидэнд харуулдаг. Түүний хайранд хариу үйлдэл болгон, Түүнээс айх эрүүл айдсын үүднээс мөн би Түүнд хайртай учраас юу нь зөв болохыг үйлдэхээр сонгож чадна.



Бурхантай яриарай: Есүс Эзэн минь, гэмийн хар толбоноос зүрхийг минь цэвэрлэн угаах ажлыг загалмай дээр хийсний тань төлөө би Танд үнэхээр талархаж байна. Таны Үгийн цэвэршүүлэгч хүчин дор байхаа үргэлжлүүлсээр байхаар би өөрийгөө зориулж байна. Таны өмнө би ямар ч гэм нүглийн ул мөргүйгээр ирэхийг хүсэж байна. Библийг өдөр бүр уншин өөрийгөө зориулахад минь Өөрийнхөө Үгийн усаар намайг угаагаач. Таны Нэрээр залбирлаа, амен.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна