Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 12 дахь өдөр

Бичээс биднийг хүчирхэгжүүлдэг.



Ирээдүйд бидэнд яг ямар бэрхшээл, зовлон тохиолдохыг бид урьдчилан харж хэзээ ч чадахгүй. Биднийг чиглэн ирэх асуудлуудаас бид ихэнхдээ зайлсхийж чаддаггүй. Гэхдээ бид бэлэн байж чадна. Яг л цэргүүд тулаанд байнгын бэлэн байдалтай байдагтай адилхан Бурханы Үгэн дотор өнгөрүүлэх цагаараа дамжуулан бидний зүг ирэх зүйлд бид бэлэн байж болно.



Нөхцөл байдалд яг л тохирсон ишлэлийг мэддэг тийм хүнийг та таних уу? Тэд зөвхөн үнэхээр ухаалаг эсвэл илүү ариун нэгэн учраас ийм байдаг юм биш. Энэ нь Библийг уншиж, судлахад зарцуулсан цагийн үр дүн юм. Амьдралын хүнд нөхцөл байдлуудтай нүүр тулахад бидэнд хэрэгтэй бүхий л хүч ба бэлтгэл мөн эргэн тойрныхоо хүмүүст туслахад шаардагдах бүхий л зүйл бидэнд өгөгдөхөөр Библи дотор байдаг.



Өнөөдрийн ишлэлүүдийн нэг бидэнд ингэж хэлдэг, гэмтэй нүүр тулах үедээ үүнийг давах хүчтэй байхын тулд бид үүнийг өөрийнхөө дотор хадгалж болно. Хэдий чинээ бид үүнийг судалж, цээжилнэ нүүр тулах тодорхой асуудалд тохирсон ишлэл эсвэл сургаалийг төдий чинээ бага хүчин чармайлтаар бид гарган ирэх боломжтой болдог. Библи судлалаа цэрэг хүний хийдэг дасгал сургуулилттай адил төсөөлөх үед таныг чиглэн ирэх сүнсний тулаанд улам илүү өөртөө итгэлтэй болох болно.



Бурхантай яриарай: Бурхан Ааваа, Таны Үг болох бэлгийн төлөө Танд талархъя. Би Таныг бүхий л зүрхээрээ эрж хайхыг хүсэж байна бас Таны Үгээр хүчирхэгжихийн тулд үүнийг хийхэд би өөрийгөө бүрэн зориулж байна. Тохирох сургаалиудыг цээжилж, яг л тохирсон цагт үүнийгээ хэрэглэдэг байхад надад туслаач. Би Таны Үгийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь үнэлээгүйгээс үүдэлтэй ичгүүрт байдалд оролгүйгээр Танд өөрийгөө харуулахыг хүсч байна. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна