Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 11 дахь өдөр

Бичээс биднийг хооронд нь холбодог.



Та өөрийгөө, өсөж буй нэгдүгээр зууны итгэгчдийн нэг байна гээд төсөөлөөд үздээ. Бичээсийн талаарх мэддэг бүх зүйл тань бие биетэйгээ хуваалцах замаар олж авагдсан. Танд өөрийн гэсэн Хуучин гэрээ гэж байхгүй. Шинэ гэрээ бичигдэж байгаа. Паул, Петр, Иохан гэх мэт аялаж буй элчээс захиа хүлээн авах үедээ бүгд цугларч, тэр захиаг тэр чигээр нь эхнээс нь дуустал уншихыг сонсдог. Магадгүй эхлээд бүтнээр нь уншигдах хэдий ч хэлэлцэж ярилцах, асуултууд болон сайжруулалтаас болоод дахин дахин таслагдан уншигдах байх л даа.



Хаа яваа газартаа Библиэ авч явж, амархан унших боломжтой ба өөрсдийнхөө төрөлх хэл дээр унших боломжтой нь үнэхээр агуу ивээл. Нэг товчлуур дарахад л бидэнд уншаад өгчих боломжтой. Гэвч Бичээсийн үр нөлөөг амьдралдаа бүрэн оруулахын тулд бусадтай хуваалцсанаар ямар ихийг олж авах боломжтой талаар бодоод үзээрэй.



Өнөөдрийн ишлэл, бид үүнд өөрсдийгөө бүрэн зориулвал зохино гэж хэлдэг. Хэрэв та үүнийг хараахан хийж эхлээгүй байгаа бол Библи апп дээрх уншиж байгаа зүйлээ найзуудтайгаа хуваалцаад үзээрэй. Бусад сошиал медиан дээрх данснууд дээрээ Бичээсийг хуваалцаарай. Ишлэлийг тодруулж, тэмдэглэл хийж эсвэл найзынхаа үйл ажиллагаанд сэтгэгдэл бичээрэй. Хэцүү хэсгүүдийг хэлэлцэхийн тулд хэд хэдэн найзуудынхаа хамт Библи Уншлагын Төлөвлөгөөг эхлүүлээрэй.



Библийг хамтдаа унших нь бие биенийхээ өмнө хариуцлагатай байх үүдийг нээдэг бөгөөд хөгжилтэй бас хоорондоо холбоотой байсаар байхад минь тусалдаг. Тусгаар тогтнолыг өндөрт үнэлдэг ертөнцөд бид амьдарч байгаа. Ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэнд хэрэгтэй байхаас хүмүүс аль болох зайлсхийх болсон цаг. Гэвч биднийг Өөрөөс нь болоод Өөрийнх нь хүмүүсээс хамааралтай байгаасай гэж Бурхан хүсдэг. Улам илүү олон нийтэд түгээхийн тулд Библи уншлагадаа ямар өөрчлөлт оруулж болох талаараа бодоод үзээрэй.



Бурхантай яриарай: Бурхан Ааваа, биднийг гэр бүлийнхээ нэгэн хэсэг болгосны төлөө Танд талархъя. Өдөр бүрийн Библи уншлагадаа ах, эгч, дүү нараа хамруулах арга замыг олоход надад туслаач. Амьдралдаа бусад итгэгчдийн хамт Таны Үгийг судлах хариуцлагатай байдал ба шалгуурыг надад нээгээч. Таны Үгийн сургаалиар дамжуулан нөлөөлж болохуйц хүмүүсийг миний замд илгээгээчдээ. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Бичээс

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна