Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 10 дахь өдөр

Бичээс биднийг удирддаг.



Бурхан таны амьдралын өчүүхэн жижиг зүйлд ч хүртэл санаа тавьдаг гэж та боддог уу? Зөвхөн ямар ажил хийх, хэнтэй гэрлэх гэх мэт том шийдвэрүүд биш, харин нэгэн өдрийг бүрдүүлдэг жижиг алхмууд? Бурхан эдгээр зүйлсэд санаа тавьдаг уу? Түүний Үгийн ихэнх хэсэгт гайхалтай удирдамжуудыг Бурхан бидэнд өгсөн. Бурханы Үгийг судлахад мэргэжил боловсролоо тэр чигээр нь зориулсан хүмүүс ч хүртэл амьдралынхаа туршид үүнээс цоо шинэ зүйлийг олж нээсээр л байдаг. Амьдралын маань үзэж туулах харгуй бүр Бурханы Үгээр нөлөөлөгдөн бас удирдагдаж болно.



Та өөрийөө шөнийн тас харанхуй замд жижигхэн дэнлүүний гэрэлд явж байна гээд төсөөлдөө. Харанхуйгаас гарах аялалынхаа төгсгөлийг та харж чадахгүй байгаа хэдий ч гэрэл алхам бүрийг тань гэрэлтүүлдэг. Гэрэл урагш алхахаас нааш дараагийн алхах алхамыг тань гэрэлтүүлдэггүй.



Урагш алхах үед тань чиглүүлэхэд Бурханы Үгийг ашиглах ёстой. Амьдралд та хөдлөхгүй зогссоор байх үед өдөр бүр яг л ижилхэн бэрхшээл, асуудлуудыг та хардаг. Бурханы Үг удирдана гэдэгт найдан урагш алхаарай. Алхам бүрийг хийх үедээ дараагийн алхамыг олохын тулд Түүний Үг рүү эргэн хараарай. Бурхан хүрэх газар ба аяны дараагийн хэсгийг харуулахгүй байхаар шийдсэн байж болох юм. Гэхдээ урагш алхан дараагийн алхамыг хийх үед тань алхамыг тань гэрэлтүүлэхдээ Тэрээр тун итгэмжтэй билээ.



Бурхантай яриарай: Эзэн Бурхан минь, амьдралд минь Таны урьдаас бэлтгэсэн замаар би алхахыг хүсэж байна. Та хаашаа намайг чиглүүлж буйг би дандаа харж чадахгүй ч надад замыг минь гэрэлтүүлэх үед алхам бүрээ Танд бүрэн зориулна гэдгээ мэдэж байна. Таны замаар алхахад удирдах болон чиглүүлэх зүг чигийг олохын тулд Таны Үгийг судлахад надад туслаач. Намайг Та хаашаа удирдаж буйг харах нүдийг минь нээж өгөөч. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна