Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 13 дахь өдөр

Бичээс биднийг чөлөөлдөг.



Эрх чөлөө. Дэлхий даяарх сүнсний ихэнх нь үүний л төлөө хашхиралддаг. Хүн болохынхоо хувьд дэлхий даяар эрх чөлөөг авч ирэхийн тулд нэгтгэгдсэн. Ямар ч үндэстний хувьд эрх чөлөөний хамгийн шилдэг хувилбар нь аюулгүй байдал эсвэл иргэний эрх чөлөөг авч ирэх байх нь бий. Харин Есүс ямар ч үндэстний санал болгохоос хамаагүй давсан эрх чөлөөг санал болгодог. Ичгүүр, айдас, гэм буруу, харуусал, хорсол ба гэм үйлдэх өөрсдийн маань хувиа хичээсэн сонголтоос ирэх мөнхийн шийтгэлээс ирэх эрх чөлөөг санал болгодог. Эдгээр бүхий л зүйлээс эрх чөлөөг Есүс бидэнд санал болгодог. Харин заримдаа эрх чөлөөн дотор алхахынхаа оронд бид гав дөнгөндөө суух нь бий.



Христийн цусаар бидэнд өгөгдсөн эрх чөлөөний итгэлтэй байдлын хамт бид зогсдоггүй. Бидэнд аль хэдийнээ өгөгдсөн эрх чөлөөг үнэхээр мэдрэхийн тулд энэ нь юу болохыг бид мэдэх хэрэгтэй мөн харанхуйд биднийг барьсаар байхыг хүсдэг худал хуурмагаас бид холдон явах хэрэгтэй байдаг. Түүний улмаас бид хэн болсоноо мэдэн улмаар хэн байснаа тавьж явуулах хэрэгтэй болдог.



Өнөөдрийн ишлэл бол Есүс Христ гэж Хэн болох талаар юм. Тэр биднийг үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Мөн үнэнийг мэдсэнээрээ Түүний нигүүлслийн эрх чөлөөн дотор үнэхээр алхах боломжтой болох болно.



Өнгөрсөний тань яг ямар худлууд таныг хоригдол мэтээр барьж байна вэ? Ямар үнэнээс та зууран авах хэрэгтэй байна вэ? Тэр харанхуйгаас таныг хөтлөн гаргах Түүний Үгэн дэх үнэн рүү таныг хөтлөхийг Бурханаас гуйн залбираарай.



Бурхантай яриарай: Бурхан Ааваа, Таны санал болгох эрх чөлөөн дотор бүрэн алхахыг би хүсэж байна. Таны намайг уучилсан тэр л эрх чөлөө рүү би бусдыг хөтлөхийг хүсэж байна. Намайг боолчилж буй худлуудыг олж тогтооход надад туслаач мөн тэдгээр гав гинжнүүдээс намайг чөлөөлөх Таны үгэн дэх үнэнүүд рүү намайг хөтлөөч. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Бичээс

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна