Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 14 дахь өдөр

Бичээс Есүсийг илчилдэг.



Есүс Христийн талаар Библийн бүхий л хэсэгт, Эхлэл номын эхний хуудсан дахь бүх бүтээлийг бүтээснээс эхлүүлээд Түүнийг эргэн ирээч хэмээн бүтээлүүдийн хашхирах Илчлэлт номын сүүлчийн хуудас хүртэл өгүүлж байдаг юм. Олон зууны турш хүмүүс Судраас ямар нэг зүйлийг хайж байсан - итгэл найдвар, тайтгарал, магадгүй хариулт болон мөнх амьдрал. Гэвч олон арван зохиолчдын мянга мянган жилийн турш эмхэтгэсэн номын бүхэл бүтэн цуглуулгад эдгээрийг нэгтгэдэг холбоос нь Есүс Христ юм. Библи бол Есүс Христээр дамжуулан бидэнтэй харилцах гэсэн Бурханы төлөвлөгөөний түүх юм.



Бичээсээс та юуг эрж хайж байна вэ? Та үүнийг өөрөөсөө асууж үзсэн үү? Яагаад Библийг анх уншиж эхлэх болсон талаараа дахин нэг бодоод үзээрэй. Энэ төлөвлөгөөг та яагаад уншиж эхэлсэн бэ? Эдгээр бүлгүүд, ишлэлүүдээс та юуг олж авахаар найдаж байна вэ? Библи уншлагаа Есүс Христ, Амийн Зохиогч дээр эргүүлэн анхаарлаа төвлөрүүлэхэд өнөөдрийн ишлэлүүдийг ашиглаарай. Энэ номтой харилцах бүрт тань олдох боломжийг Тэрээр хүлээж байдаг юм шүү.



Бурхантай яриарай: Эзэн Есүс минь, Өөрийнхөө Үгээр дамжуулан Өөрийгөө бидэнд илчлэхээр сонгосонд тань талархъя. Өдөр бүр Бичээсээс Таныг олж харахад надад туслаач. Тантай харилцах харилцаан дотор мөнхийн амийг олж авахыг би хүсэж байна. Таныг эрж хайх үед минь Та надад Өөрийгөө илчлэн харуулаач. Таны Нэрээр би залбиран гуйлаа, амен.

Бичээс

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна