FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БИЕТ БУС АГУУ ЧАНАР
Оол Шиербаум
Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан
—Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг үл
хэрэгсэв. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол
ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. - 1Самуел 16:7
Спортын амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл бол бидний болоод багийн сэтгэл,
хүч чадал, оюун санааг багтаасан үл үзэгдэх чанар бөгөөд үүнийг бид “сэтгэл” гэдэг.
Хэдийгээр бид харж, хэмжиж чадахгүй ч үүнгүйгээр ялж чадахгүй. Дасгалжуулагч бүр
баг нь сэтгэлтэй байх ёстой гэдгийг мэддэг боловч үүнийг хөгжүүлэх хэцүү. Нэг талаас
сэтгэл хэмжихэд хамгийн хэцүү зүйл бөгөөд шинэ тамирчдыг багтаа авахдаа ч шилдэг
дасгалжуулагчид эргэлздэг. Саул хааны дараа хаан ширээнд суух нэгнийг сонгохоор явахдаа
эш үзүүлэгч Самуел хүртэл гадаад төрхөд төөрөлдөж, зүрх сэтгэлийг үл тоомсорлосон шүү
дээ.
Бурхан Самуелийг найман хүүтэй Иессигийн гэрт илгээв (1Самуел 16). Самуелын үүрэг
бол эдгээр хөвгүүдийн нэгийг дараагийн хаан болгон тослох байлаа. Иесси хөвгүүдээ
Самуелийн урдуур төрсөн дарааллаар нь явуулав. Эхлээд Элиаб явж өнгөрсөн бөгөөд
Самуел түүнийг хаан болох байх гэж бодов. Гэвч Элиабын төрх сайхан байсан ч Бурханы
сонголт биш байв.
Дасгалжуулагч бидэнд бие бялдар, оюуны чадвартайгаас гадна сэтгэл зүрхээ зориулах
эрмэлзэлтэй тамирчид хэрэгтэй. Иессигийн зургаан хүү Самуелийн урдуур өнгөрсөн
боловч Бурхан хэнийг нь ч сонгосонгүй. Самуел Иессид өөр хүү байгаа эсэхийг асуухад
Иесси өөр нэг хүү бий гэж хариулав. Энэ бол Бурханы сонгосон Иессигийн хамгийн
бага хүү, сэтгэл татах юу ч үгүй хоньчин хүү Давид байлаа. Давид багт орох нь битгий
хэл, хажуугийн шугамаас ч хол байв. Аав нь ч түүнийг ойшоож үзээгүй. Зөвхөн Бурхан л
Давидын сэтгэлийг харж байв.
1.Багтаа тамирчдыг авахдаа та Библийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
2.Иессигийн хөвгүүд Самуелын өмнө зогссон шиг та Бурханы өмнө зогсвол зүрх
сэтгэл тань Бурханд таалагдах уу? Хэрэв та үгүй гэж бодож байгаа бол зүрх сэтгэлээ
хэрхэн өөрчлөх вэ?
3.Бурхан яагаад бидний зүрх сэтгэлийг бүхнээс чухалд үздэг вэ?
4.Нэмэлтээр унших: 1Самуел 16:1–13
Эзэн минь, зүрх сэтгэл минь Таныг хайх болтугай. Хамгийн сайн шалтгаанаар
тамирчдыг сонгох мэргэн ухааныг Та надад өгөх болтугай. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Refocus

Five Miracles of the Bible

The Path: What if the Way of Jesus Is Different Than You Thought?

That Makes Sense: A Gentle Reflection on the Origins of Addiction, How to Understand It, and How to Offer Yourself Grace

Journey Through Isaiah & Micah

Temptation's 3 Stages: Where Most Christians Give Up

Win Your Child’s Heart

The Revelation of Jesus

Bible for Children 30 Day
