FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛА
Лиза Филипс
ЭЗЭН өмнө минь үргэлж байсан.
Тэр миний баруун талд байдаг учраас
Би ганхахгүй.
- Дуулал 16:8
Ларри Бөрд, Мэжик Жонсон, Майкл Жордан. Тэд NBA-гийн гайхалтай тоглогчид
гэдгээрээ ялгарч байлаа. Тэдэнд тоглолтын онооны самбарт харагддаггүй онцгой
чадвар байсан юм. Тэд бусад тамирчдыг өсөн хөгжихөд тусалдаг байв. Тэд багийн хамтран
зүтгэгч нарыгаа үнэлж, хамтдаа том зүйлсийг харж чадсан. Ингэж чадсан тэд амжилт
гаргах нь гарцаагүй.
Үүнтэй адил, Есүс биднийг өөрийнх нь төлөө бусдад нөлөөл хэмээн хаанчлалын зорилгыг
бидэнд илчлэн харуулж дуудсан. Өдөр бүр бид тусламж хэрэгтэй хамтран ажиллагсад,
тамирчид, сурагчид, гэр бүлийнхэнтэйгээ харьцдаг. Хичээл зүтгэл маань зөвхөн тэднийг
дараагийн түвшинд гаргахаар хязгаарлагддаггүй бөгөөд Эзэний төлөө байдаг.
Марк 2-р бүлэгт эл сэдвийг тусгажээ. Саа өвчтэй хүн Есүс рүү очиж эдгэрэхийн тулд
түүнд бусдын тусламж хэрэгтэй байв. Эзэнийг сонсохоор цугласан олны дундуур өвчтэй
найзыгаа өргөн явах хэцүү байсан нь мэдээж. Тиймээс тэд Есүсийн сууж байсан өрөөний
дээврийг хуулж, саа өвчтэй найзыгаа Есүсийн өмнө буулгав. Есүс тэдний итгэлийг хараад
саа өвчтэй хүн эдгээсэн гэж Марк бичжээ. Эдгээр найзууд өвчтэй найзыгаа эдгэрэхэд нь
туслахаар эрс шийджээ.
Дасгалжуулагч Жон Вүүдэн энэхүү чанарыг “өрсөлдөх чадвар” гэж хэлдэг. Бид эргэн
тойрныхоо хүмүүсийг илүү сайн болгохын зэрэгцээ тэдэнд хэрэгтэй үед шилдэг сайныгаа
өгөх учиртай. Саа өвчтэй хүний найзууд нь супер одод байгаагүй ч хэрэгтэй үед хамгийн
сайныгаа өгсөн. Есүс Христ тэдний итгэлийг олж харсан бөгөөд тэдэнд хамгийн сайныг
өгөхгүй байж чадаагүй юм. Ингэснээр түүнийг тойрон хүрээлсэн олон хүмүүс Бурханы
тааллын дагуу өөрчлөгдсөн. Чухамдаа Хүний Хүү бидний гэмтлийг Өөртөө авч, Өөрийнхөө
агуу сайныг харуулсан! Эл үнэн дотор өдөр бүр байснаар бид Бурханы хаанчлалын агуу
алсын харааг бүхэлд нь харах болно.
1.Та эргэн тойронд буй хүмүүсийнхээ үнэ цэнийг өсгөдөг үү?
2.Христэд итгэгч болон дасгалжуулагчийн хувьд дараагийн түвшинд гарахад тань хэн
танд тусалдаг вэ?
3.Та өрсөлдөх чадварыг бусдаас олж хардаг уу?
4.Нэмэлтээр унших: 1Самуел 17, Матай 28:16–20, Марк 2:1-12
Эзэн минь, таны дотор байж, бүхнийг хийхэд туслаач. Таны хүсэлд нийцсэн нэгэн болж
өөрчлөгдөх хүмүүст шилдэг сайнаа өгөхөд минь туслаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Written in Red

Judges: Repeating Cycles

UNSHAKABLE BLESSINGS: WHAT YOU ALREADY HAVE in CHRIST

Faith Over Fame: Rethinking Influence in the Light of the Gospel

Journey Through Esther

Depression and the Lies It Tells

Two-Year Chronological Bible Reading Plan (First Year-February)

30 Days of Praying for Your Teenage Daughter

Made for More
