YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 276 OF 365

Уналт

Пээт Стрийт

ЭЗЭН, хэдий болтол юм бэ?
Та намайг үүрд мартах юм уу?
Хэдий болтол Та надаас
Нүүрээ нуух юм бэ?
- Дуулал 13:1


Тамирчид унаж бүтэлгүйтэхийг туйлаас үзэн яддаг. Жишээ нь бейсболын тоглогч
бөмбөгөө барьж юм уу, цохиж чадахгүй байгаагаа дуусгавар болгохын тулд хэрэгтэй
гэсэн бүхнийг хийдэг. Зарим нь гутал, цохиураа сольдог бол зарим нь дадал зуршлаа
өөрчилдөг. Христэд итгэгч бидний хувьд сүнслэг уналтад орсон үед Бурханд хаягдсан мэт
санагддаг. Уналтад орсон тамирчдын адил, итгэгчид бид ч мөн л эргэлзээ, айдас, бухимдлаас
болж зовдог. Тэр бүү хэл тулаанд ялагдаж буй мэт санагдах нь ч бий.
Дуулал 13:1-г бичиж байх үедээ Давид ч мөн шаналж байв. Тэрээр сүнсээр унасан бөгөөд
тусламж гуйхад нь Бурхан хариулахгүй байгаа мэт санагдаж байлаа. Давид энэ байдлаас
хэрхэн гарсныг Дуулал 13-р бүлгээс харж болно. Нэгт, тэрээр Бурханаас тусламж гуйсан
(3-4) ба энэ нь сүнслэг ялалтын эх сурвалж болдог ч үйлдэхэд тун бэрх санагддаг. Хоёрт,
Бурханд, гарах замыг заах цорын ганц Нэгэнд тэр итгэсэн (5). Гуравт, тэр Эзэнийг магтсан
(6). Бурхан уналт бүтэлгүйтлийн энэ хүнд цаг хугацааг нь дуусгана хэмээн итгэж тэрээр
Бурханыг талархан магтан дуулжээ.


1.Та уналтад орсон юм биш биз? Бүх зүрхээрээ Эзэн рүү эргэж, Түүнд итгэ, Түүнийг
магт. Тэгээд үргэлжлүүлэн тоглоорой!
2.Эзэн таныг хаясан мэт санагдаж байна уу?
3.Сүнслэг амьдралд тань онцгойлон анхаарч ажиллах хэсэг байна уу? Бурханд итгэх,
эсвэл Бурханы үгэнд итгэх, эсвэл Эзэнийг магтах гэх мэт.
4.Нэмэлтээр унших: Дуулал 13


Эзэн минь, уналтад байгаа надад таны тусламж хэрэгтэй байна. Та бол миний ялалт
гэж би итгэдэг. Би Танд болон Таны ариун нэрд итгэдэг. Амен.

Scripture

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More