FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

АНИР ЧИМЭЭГҮЙН ДУНД
Рожер Д.Лайп
Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон
болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод
—Бүгд Таныг эрж байна гэхэд...
- Марк 1:35-37
Оюун ухаанаа чимээгүй болгож, амьдралын тухай бодохын тулд бид юу хийдэг вэ? Бид
тайвшрах, эргэцүүлэх, бясалгахын тулд хаашаа явдаг вэ? Амтай бүхэн манай багийг
болон биднийг магтаж байхад бид яаж өөртөө үнэнчээр үлдэх вэ? Дээрх эшлэлд Есүс
хэрхэн үүнийг хийснийг тайлбарлажээ.
Бидэнд дутагддаг нэгэн чухал чанар Есүст байв. Тэрээр алдар нэрээс илүүтэй ганцаар
байхыг чухалд тооцдог байв. Олон түмний магтаал сайшаалын үгсээс зайлсхийж, анир
чимээгүйн дунд Өөрийн мөн чанар, үнэт зүйлс, амьдралын зорилгынхоо талаар эргэцүүлэн
боддог байв. Хүмүүсийн магтаалд төөрөх амархан гэдгийг тэр мэддэг байсан. Тийм ч
учраас тэнгэр дэх Эцэгтээ таалагдахыг Тэрээр эрмэлздэг байлаа.
Бид бүгдээрээ л үүнтэй төстэй амлалтуудыг багтаа өгч болно. Хөгжөөн дэмжигчдийн
магтаалаас илүүгээр тамирчид болон дасгалжуулах багийн гишүүддээ өөрсдийгөө зориулъя.
Биднийг хувьчлан мэддэг, бидний төлөө зориулалт гаргадаг хүмүүсийг санацгаая. Тэгээд
тэмцээн тоглолтын улмаас л биднийг нэр төдий мэддэг олон хүмүүсээс илүүтэй тэднийгээ
үнэлж хүндэлцгээе. Өнөөдөр ч гэсэн мэргэн бөгөөд хүчтэй удирдацгаая. Бидэнд бүхнээ
зориулсан хүмүүсийг хүндэлцгээе.
1.Оюун санаагаа чимээгүй болгож, амьдралын үнэнийг харахын тулд та юу хийдэг вэ?
2.Та тайвширч, эргэцүүлж, бясалгахаар хаашаа явдаг вэ?
3.Бүгд таныг магтаж байхад та яаж өөрөөрөө үлдэж чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 41, Матай 21:12–22, Үйлс 28:17–31
Аав аа, бүгд манай багийг, намайг магтаж байсан ч зөвхөн үнэнийг харахад минь
туслаач. Анир чимээгүйн дунд тунгаан бодоход намайг хөтлөөч. Танд болон Таны багт
бүхнээ зориулсан хүмүүсийг хүндэтгэхэд туслаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More