FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХОЁРДУГААР ТУШААЛ
Жеоф Кэннон
Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай.
Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл.
Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт
олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган,
үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи
амжилтад хүрэх болно. Би чамд тушаасан бус уу?
Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар.
Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно.
- Иошуа 1:7-9
Дасгалжуулагч бид ямар үзэл бодол, байр суурьтай байхаасаа үл хамааран дараагийн
түвшинд гарах дуудлагыг авсан. Энэ бол сэтгэл хөдлөм басхүү сүрдэм дуудлага. Би
амжилттай гүйцэтгэж чадах болов уу? Улирлын тоглолтод баг маань хожих болов уу?
Хэрэв би энэ шинэ байр суурийг хүлээж авбал Бурхан алдарших уу?
Иошуа эдгээртэй адил олон асуулттай тулгарсан нь лавтай. Тэр итгэмжит нэгэн бөгөөд
Мосегийн удирдлага дор израилчуудыг дасгалжуулж байв. Мосег нас барахад Иошуа ахин
дэвшиж, Бурханы ард түмнийг удирдан чиглүүлэх болов. Амлагдсан газрыг эзэлж амжаагүй
байсан тул энэ нь маш том сорилт байсан гэдгийг хэлэхэд илүүц биз ээ. Тиймээс Бурхан
түүний айдас, эргэлзээг үгүй хийхийн тулд урам зориг өгөх зүйлийг амласан юм.
Ажил мэргэжлийнхээ улмаас бид том ажил болон боломжуудыг олж авдаг. Эдгээр нөхцөл
байдал, боломжуудаас болж бид айн сандарч болох боловч бид ахин дэвшихэд бэлэн байх
ёстой. Бурхан биднийг зоригтой байхыг сануулдаг бөгөөд үүний тулд бид Түүний үгийг
өдөр, шөнө ч тунгаан бясалгах ёстой гэж Библид хэлдэг. Тэгвэл бид хөгжин дэвжиж,
амжилтад хүрэх болно.
1.Бурханы танд бэлдсэн агуу ажлуудад та бэлэн үү?
2.Бурхан танд боломж өгөх үед та хүч тэнхээ авахын тулд Түүн рүү эргэдэг үү?
3.Нэмэлтээр унших: Дэд хууль 31:6-8
Эзэн Есүс ээ, амьдралд минь зориулсан Таны төлөвлөгөөнд би эргэлзэн тээнэгэлзэж, айн
сүрддэг учраас зүрх сэтгэлийг минь тайвшруулаач. Удирдан манлайлах боломж олдох
үед үүнийгээ Таныг алдаршуулах арга замаар гүйцэтгэхийн төлөө би залбирч байна.
Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Live Your OWN Life With Conviction

Abundant Life

Come, Follow Me: A 30 Day Journey With Jesus

Parallel Worlds

You Have a Voice

Love People?!

Carrying Hope: Encouragement for Men Who Love Someone Struggling With Mental Health

When You Are the Problem: The Courage to Look in the Mirror When Your Church Is in Crisis

Picture Perfect
