YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 181 OF 365

ЛЕ-ДЕБАРТААС ЗУГТАХ

Лез Үнрүх

Тэгээд Давид хаан хүн илгээн Ло-Дебараас,
Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулжээ.
- 2 Самуел 9:5


Мефибошет нь аав Ионатан, түүний өвөө Саул хааныг нас барснаас хойш Ло-дебарт
амьдарч байжээ. Тэрээр аав, өвөөгийнхөө үхлийг байнга сануулдаг хотоос явахыг
маш их хүсч байв. Тэрбээр мөн филистчүүдийн заналхийлэлтэй тулгарч байлаа.Хөгжлийн
бэрхшээлтэй тул тэрээр аялахад хэцүү байсан бөгөөд Иерусалим руу буцахаас мөн эмээдэг
байв. Учир нь шинэ хаан бослого гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд өмнөх хааны гэр
бүлийн бүх гишүүдийг цаазалдаг байв. Мефибошет илүү сайхан амьдралыг хүсч байсан
байх.
Давид хаан Ионатанд үнэнч, хайртай байсан тул түүний гэр бүлийнхнийг олохыг
хүсч байлаа. Эцэст ньДавид тэдний байгаа газрын талаар найдвартай мэдээлэл олж,
МефибошетыгЛо-дебараас Иерусалимруу авчруулав.Тэрээр Мефибошетын өвийг
сэргээж, түүнд насан туршдаа хааны ордонд хооллох газрыг бэлджээ.
Бид Мефибошеттэй их адилхан. Бид Христ доторх элбэг дэлбэг амьдралаас хол, сүнсний
ядууралд, цаазаар авах ялын дор амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг. Бидэндөөрсдийн Ло-
дебарыг орхиж,үүрдийн хаанчлалын ширээнд хамт суух Аврагч бий. Тэрээр биднийг нүгэл
болон үхлээс чөлөөтэй амьдруулахаар үнийг нь Өөрийн амиар төлсөн юм. Бурхан биднийг
Өөртэй нь хамт баяр хөөр дотор бялхахыг хүсдэг.


1.Та Ло-дебар дахь амьдралаа орхисон уу?
2.Та Хааны ширээнд үүрд хооллох урилгыг хүлээн авсан уу?
3.Хаан таныг Ло-дебараас чөлөөлж, үнийг нь төлсөн.
4.Нэмэлтээр унших: 2 Самуел 9


Аав аа, намайг чөлөөлөхийн тулд төлсөн үнийн төлөө баярлалаа. Таны авралын ивээлд
баярлалаа. Таны ширээний ард Тантай хамт суух газар өгсөнд баярлалаа. Таны хайрыг
хүртэж амьдрахад туслаач. Амен.

Scripture

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More