YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 173 OF 365

ТАЛБАЙ ДЭЭР ҮЛДЭЭХ

Чарльк Жий

Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй,
сандардаг ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй.
- 2 Коринт 4:8-9


Би дөнгөж сая миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм, гэдэс зангирсан хөлбөмбөгийн
тоглолтын гэрч боллоо. 4-р үеийн сүүлийн минутад талбайн эзэд 10 онооны зөрүүгээс
баригдсаар, тоглолт нэмэлт цагт өндөрлөлөө. Харамсалтайгаар талбайн эзэн баг ялагдан
талбайг орхиж эхлэхэд фенүүд нь зогсоод алга ташиж эхлэв. Талбайн эзэд ялагдсан ч
хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан юм.
Тоглолтын дараа дасгалжуулагч тамирчдадаа “бүх зүйлийг талбай дээр нь үлдээх
хэрэгтэй” гэж байнга зөвлөдөг. Бид хожихын тулд тоглодог ч заримдаа ялагддаг. Гэвч
тэдгээр ялалт, ялагдал тэр газраа л үлдэж бид түүгээр амьдрах ёсгүй.Санаанд оромгүй олон
зүйлстэй бид учирдаг. Бидний итгэл шалгагдан бид түүнд нь бүдрэх үе ч байна.Харин Есүс
хүнд хэцүү цагт бидний дагах ёстой үлгэр жишээ юм. Тэрээр бидэнд санаа зовох хэрэггүйг,
харин хүнд хэцүү цаг үед үргэлж хамт байна гэдгийг санаж явахыг зааж өгсөн. Ялсан ч,
ялагдсан ч бидний тэнгэрлэг Дасгалжуулагч биднийг хэрхэн тоглохыг харж л байдаг.


1.Бүх зүйлээ зориулсан ч ялагдах үед та яадаг вэ?
2.Хэцүү үед хүч чадлыг хаанаас хайдаг вэ?
3.Та өдөр бүр Христтэй хамт алхахдаа «талбай дээр үлдээх зүйлсээ”үлдээж байна уу?
4.Нэмэлтээр унших: 2 Коринт 5:1-15


Тэнгэрлэг Эцэг минь,байгаа бүх зүйлээ Танд өгөхөд бидэнд туслаач. Хэцүү цаг ирэхэд
Танд найдаж, тайтгарлыг олж чадна гэдгийг бидэнд заагаач. Христ бидний өмнөөс бүх
зүйлийг үүрсэн тул бид Таны нүдэнд ялагч гэдгээ ойлгоход бидэнд туслаач. Аав аа, бид
Танд хайртай бөгөөд биднийг хайрласанд баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More