YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 178 OF 365

РЕЙЛИТАЙ АМЬДРАЛ

Кайти Юүнамүра

Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын
дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтдаа
унадаггүй л юм бол!
– 2Коринт 13:5


Зөөлөн дуу хоолой, даруу зангаараа тамирчдыг төсөөлж байгаагүй амжилтанд хүргэдэг
дасгалжуулагчид цөөнгүй байдаг. Рейли Ричияг л ийм дасгалжуулагч байсан. Түүний
тайван зан, өөртөө итгэлтэй байдал, дөлгөөн зөөлөн сэтгэлньхүн бүрт харагддаг байлаа.
Тэд Рейли рүү харахад бүх талаараа Христ доторх хүнийг хардаг байлаа. Түүний эелдэг
найрсаг байдал, хүндэтгэл, хайр, хошин зан нь түүний доторх Христийн тусгал байв.
Жил бүрийн зун Рейли Мэргэжлийн Тамирчдын Сайн мэдээний Холбооны ивээн тэтгэдэг
дасгалжуулагчид болон тэдний гэр бүлийн хүмүүст зориулсан цугларалтаднамайг дагуулж
явдаг байлаа. “Дасгалжуулагчдын завсарлагын хурал” -ын төгсгөлд бид “Энэ цугларалтын
дараах миний төлөвлөгөө” гэх хүснэгтийг бөглөв:
Рейлигийн зорилго нь:
Амьдралынхаа бүх талбарт шудрага байх
Эхнэрээ илүү хамгаалж хүндлэх
Хөлбөмбөгийн улирлын үеэр ч гэсэн Бурханыг хамгийн эхэнд тавих
Тамирчдаа чиглүүлэх тал дээр өөрийгөө дараах байдлаар шалгах. Би хэт их удирдаж
байна уу? Санаа зовж байна уу? Онгирч байна уу? Хэт шүүмжилж байна уу?
Бусдад үйлчлэх
Нөлөө үзүүлхийн төлөө дасгалжуулах
Рейли өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш сайн ажиллав. Тэрээр хэдийгээр асар
том өрсөлдөгч байсан ч түүний амьдралын эхэнд Бурхан, гэр бүл, эцэст нь хөлбөмбөг гэж
тунхаглахаас хэзээ ч ичдэггүй байв. Тэрээр улсын сургуульд багшилж, дасгалжуулж байсан
хэдий ч Рейли багаа итгэлтэйгээр цуглуулж, бүх тоглолт эхлэхээс өмнө, завсарлагаанаар,
мөн тоглолтын төгсгөлд хожиж эсвэл хожигдож байсан ч залбирдаг байсан юм.


1.Тамирчин эсвэл дасгалжуулагчийн хувьд та Христийн төлөө амьдардаг уу?
2.Олон нийт, танай хамт олон, хамгийн чухал нь тамирчид таны туулж өнгөрүүлсэн
амьдралыг харахад таныг Христийн тусгал болж байгааг мэдэж байна уу?
3.Хэрэв хариулт нь эерэг байвал Бурхан таныг асар их ерөөх болно. Хэрэв үгүй гэж
хариулсан бол энэ талаар ямар нэгэн зүйл хийх цаг болжээ.
4.Нэмэлтээр унших: Иохан 13:15-16; Иаков 1:22-25; 2:14-22


Эзэн Бурхан минь, миний хийж буй бүх зүйлТаныгхаруулж, мөн амьдралынхаа эхэнд
Таныг тавихад туслаач. Таны хаанчлалдхувь нэмэр оруулахуйц байдлаар хэрхэн
дасгалжуулахыг надад заагаач. Амен

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More