FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ИТГЭЛЭЭ ХАДГАЛАХ
Жош Картер
Есүс тэдэнд
—Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд босож,
салхи ба нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо.
-Матай 8:26
Нээлтийн өдөр бүх багууд ижил цэгээс эхэлж,тамирчид болон хөгжөөн дэмжигчид
өөдрөгөөр улирлыг эхлүүлдэг. Тэр өдрийнтэмцээн юу ч болсон бүгдийг эерэгээр
хүлээж авдаг.Ялалт байгуулвал “Бид сайн тоглож байна,энэ жил бид том амжилт гаргаж
магадгүй юм”, харин ялагдвал “Нэг л тоглолт шүү дээ, биднийг бүтэн улирал хүлээж байна”
гэцгээдэг.Улирлын эхэнд амжилтанд хүрэх боломж хязгааргүй байдаг тул багтаа итгэх нь
хялбар байдаг.Харин олон дараалсан ялагдлын дараа яах вэ?
Есүс дагалдагч нартайгаа хамт Галил нуурыг завиар гатлах үедхүчтэй шуурга босож
завь давалгаанд цохигддог. Тэр үед шавь нар нь Есүсийг сэрээгээд “Эзэн минь, авраач, бид
сүйрлээ” гэж хашхирдаг(25).Өөдрөг байхын тулд маш их зүйлийг хийх хэрэгтэй. Эхэндээ
завь тогтуун хөвж байсан ч нэг мэдэхэд шуурга дэгдэж, завийг савлуулж эхэлсэн. Есүс тэр
өдөр салхи болон давалгаагнамдаасан шиг өнөөдөр ч гэсэн таны амьдралд тохиолдож
буй шуургыг намдааж чадна. Дасгалжуулагчид бидямар ч хүчтэй салхи, давалгаан дунд
итгэлээр багаа удирдаж чадна.
1.Улирлын эхэнд самбар цэвэр байх үед та өөртөө эсвэл хамт олондоо итгэх нь хэр
амархан бэ? Харин улирал дундаа орж, шуурга дэгдсэн үед яах вэ?
2.Амьдралд шуургатай тулгарахдаа та ихэвчлэн Бурханаас асуулт асуудаг уу эсвэл
хүчийг нь гуйдаг уу?
3.Таны амьдралд яг одоо Есүсийн тайвшруулах хүч хэрэгтэй ямар нэг шуурга байна
уу?
4.Нэмэлтээр унших: 1Коринт 16:1-3; 2Коринт 5:7; 2Тимот 4:7; Еврей 11
Эзэн минь, амьдралын шуурган дунд яагаад би тэднийг даван туулж байгаагаа
ойлгохгүй байсан ч Танд итгэх гуйвшгүй итгэлийг надад өгөөч. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Heaven (Part 3)

Experiencing Blessing in Transition

Drawing Closer: An Everyday Guide for Lent

Heaven (Part 1)

Kingdom Parenting

Be the Man They Need: Manhood According to the Life of Christ

Hebrews: The Better Way | Video Devotional

God in 60 Seconds - Fun Fatherhood Moments

Growing Your Faith: A Beginner's Journey
