FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХӨДӨЛМӨР
Ренди Брүно
ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш
Үүнийг байгуулагсад дэмий хөдөлмөрлөдөг юм. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш
Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.
-Дуулал 127:1
Энэ эшлэлд гарч байгаа утга санаа таны анхаарлыг хэр татаж байна? Та хөдөлмөрлөж
байна уу, эсвэл дэмий суусаар байна уу? Магадгүй та “Утаа байгаа газар гал байх ёстой”
гэж сонссон байх. Бурханы болзолгүй хайр нь бидний өдөр тутмын ажил хөдөлмөрт
дуулгавартай байхыг шаарддаг “утаа” юм.
Бурхан Өөрийн хязгааргүй мэргэн ухаанаар аливаа зүйлийгөөрсдийн арга замаар эсвэл
Түүний арга замаар хийхийн аль нэгийг сонгох боломжийг бидэнд олгодог. Бурханы хүчийг
авалгүйгээр дэмий хоосон хөдөлмөрлөж,сэрүүн байсны үр дүнд хүндхэн сургамж бидэнд
ирдэг. Түүн дотор дуулгавартай байхыг Бурхан хүсдэг. Тэрээр бидэнд хэт их, хий хоосон
хичээл зүтгэлээ орхиж, Өөрийг нь Бурхан гэдгийг мэдэхийг тушаажээ.
Дасгалжуулагч бүрБичээс дээр сууриа тавих ёстой.Та Бурханы Хүү Есүс Христийн дотор
орших цагт Бурхан агуу нигүүлсэлээрээ амьдралд чинь хүчтэйгээр орших болно.
1.Та хэзээ хамгийн сүүлд дэмий хөдөлмөрлөсөн бэ?
2.Та хичнээн олон цагийг үр ашиггүй өнгөрөөсөн бэ?
3.Нэмэлтээр унших: Дуулал 23:1; 31:24; 37:7
Бурхан Эцэг минь, намайг Ариун Сүнсний хүчээр Өөрийн үнэн дотор босгон байгуулж
байгаад баярлалаа. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Connecting With the Heart of Your Child

Live the Word: 3 Days With Scripture

Messengers of the Gospel

Moses: A Journey of Faith and Freedom

Peter, James, and John – 3-Day Devotional

Multivitamins - Fuel Your Faith in 5-Minutes (Pt. 3)

Sowing God's Word

A Mother's Heart

40 Rockets Tips - Workplace Evangelism (31-37)
