YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 153 OF 365

ХУВААЛЦАХ ЗОРИГ

Грейг Ейрнхат

Эцэгээс бидэнд тушаасан ёсоор танай хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явааг
мэдээд би их баярласан.
- 2 Иохан 4


Спортын замналаа эргэцүүлэн бодож үзэхэд миний хамгийн амжилттай үе2002 оны
хавар тохиов. Би их сургуулийн софтболын дасгалжуулагч болоод зургаа дахь жилдээ
ажиллаж байлаа. Эзэн бид хоёрын харилцаа тааруухан байхад хэдэн охид надад тусалсан
юм.
Лхагва гараг бүр тамирчид маань,“Дасгалжуулагчаа өнөөдөр цуглаантай,эрт гарах
хэрэгтэй” гэж сануулаад бэлтгэл дуусах алдад хамт явья гэж гуйхад нь би ямар нэг шалтаг
тоочин цааргалдаг байв. Тэр үеэс Бурхан надтай илүү шаргуу харьцаж эхлэв. Эцэст нь тэдний
тууштай байдал намайг буулган авсан бөгөөд тэдэнтэй хамт цуглаанд хамрагдсанаар миний
амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Манай багийн амжилт ч сайжирсаар улирлын төгсгөлд
түрүүлсэн юм.Бурханы ивээл үүгээр дуусаагүй бөгөөд дараагийн улиралд тамирчид минь
багаараа хамт залбирдаг болж, тэр улиралд бид нэг ч ялагдалгүй дахин түрүүлсэн. Тэдгээр
охидын дуулгавартай, шаргуу байдлыг Бурхан шагнасан билээ.
2005 оны хавар баг маань FCA-д хамрагддагхоёр удирдагчтай болсоноор тэд тоглолт
бүрийг залбирлаар эхлүүлэх шийдвэр гаргав. Ингэхдээ уулан дээр залбирах бөгөөд эсрэг
багаа ч нэгдэхийг урина гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Энэ бол дасгалжуулагчийн хувьд
миний хамгийн амжилттай үе байсан. Эдгээр охид итгэлдээ бат зогссон тултамирчид,
дасгалжуулагчид, эцэг эхчүүд, шүтэн бишрэгчидгээд олон хүмүүсийн амьдралд нөлөөлж
чадсан.
“Би үнэн дотор алхаж, Эцгээс ирсэн тушаалыг хүлээн авсан” (2 Иохан 1:4) гэсэн эшлэлийг
үлгэрлэн харуулсан Бурханы дуулгавартайхүүхдүүдийг хараад би туйлаас баярлаж билээ.


1.Би сайнмэдээг бусадтай хуваалцаж, тэднийг чуулганд урихдаа дээрх тамирчдын
адил тууштай байж чадаж байна уу?
2.Би Христийн элчин сайд хэмээх байр сууриа илэрхийлж байна уу?
3.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 20:11; Матай 19:13-14; 21:26


Тэнгэрлэг Эцэг минь,миний амьдралд итгэлээ тууштай хуваалцах хүмүүсийг илгээж
байсанд баярлалаа. Таны төлөө зоригтойгоор босож, Үгийг тань тунхаглах хүчийг
өгөөч. Амен.

Day 152Day 154

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More