FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХАЖУУД БАЙХААР ДУУДАГДСАН НЭГЭН
Пайт Стрийт
Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө.
Тэр нь та нартай үүрд хамт байна.
- Иохан 14:16
Есүс шавь нараа орхиод тэнгэр лүү буцахаас өмнө тэдэнд “Зөвлөх” буюу туслагч Ариун
Сүнсийг илгээнэ гэж амласан. Туслагч гэдэг үг грек хэлэнд “Хажууд байхаар дуудагдсан”
гэсэн утгатай. Тэр бидэнд туслахын тулд хажууд минь зогсож байх бөгөөд Христэд итгэгчид
бид сүнсний дайн болон асуудалтай ганцаараа нүүр тулдаггүй.
Үүнийг Жеки Робинсоны тухай түүхээр тайлбарлая. Тэрээр бейсболын дээд лигт тоглосон
анхны хар арьст эр байв. Арьс өнгөний ялгаварлалыг эвдэхээр цэнгэлдэх хүрээлэн бүрт
цугларсан олон хүмүүстэй тэр нүүр тулдаг байв. Тэрбээр Брүүклин дэх гэрийнхээ цэнгэлдэх
хүрээлэнд нэг өдөр тоглож байхдаа алдаа гаргасан бөгөөдфенүүд нь түүнийг шоолж эхлэв.
Тэрээр хоёрдугаар тавцан дээр зогсож байлаа.Дараа нь намхан нуруут Пи Ви Риз ирээд
түүний хажууд зогслоо. Тэр Жэкиг тэврээд,үзэгчид рүү харан зогсоходфенүүд нь чимээгүй
болж,дуугаа хураацгаасан юм. Робинсон хожим ньтэр тэврэлт л түүний карьерыг аварсан
гэжээ. Риздараа нь “Би хар арьстай байгаад лигт орсон бол хэн нэгэн миний анд болоосой
гэж хүсэх л байсан” хэлжээ.
Ариун Сүнс бидний төлөө үүнийг хэдэн удаа хийсэн бэ? Бид ганцаардаж, шаналж,
сэтгэлээр унаж, бууж өгмөөр санагдсан үед Түүний амар тайван оршихуй бидэн дээр буудаг.
Эсвэл Тэр өөр нэгэн Христэд итгэгч нэгнээр дамжуулан бидэнд тусалдаг.
Ариун Сүнс үргэлж бидний хажууд зогсож, ямар ч үед туслахад бэлэн байдаг гэдэгт
итгэлтэй байж болно.
1.Ариун Сүнс бол “Туслагч” гэсэн үг таны хувьд ямар утгатай вэ?
2.Ариун Сүнс танд Есүсийг хэрхэн илчилсэн бэ?
Ариун Сүнсээ,би Танаас тусламж, удирдамж, хүч чадлыг хүсч Есүсийн нэрээр залбирч
байна. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

No More Mr. Nice Guy: Saying Goodbye to Doormat Christianity

Live Well | God's Plan for Your Wellbeing

Engaging in God’s Heart for the Nations: 30-Day Devotional

All That Glitters: What the Bible Teaches Us About Avoiding Financial Traps

____ for Christ - Salvation for All

Small Yes, Big Miracles: What the Story of the World's Most Downloaded Bible App Teaches Us

THE BRAIN THAT SEEKS GOD: Neuroscience and Faith in Search of the Infinite

Filled, Flourishing and Forward

EquipHer Vol. 26: "How to Break the Cycle of Self-Sabotage"
