FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

СААД БЭРХШЭЭЛ БАЙНА УУ?
Майк Грийн
Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.
Итгэлийн чинь шалгуур тэсвэр хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил
нь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс, бүрэн бүтэн, юугаар ч дутахгүй байна.
-Иаков 1:2-4
Бэрхшээл. Библи бидэнд бэрхшээл тохиож магадгүй гэж хэлдэггүй,харинүргэлж тохиох
болно гэдэг. Хүнд хэцүү цаг үе тулгарахад, нэг ч хүн эсвэл баг ялаагүй үед, эсвэл туслахууд
маань биднээс алхам бүрээ асуух үед бид яаж баяртай байх вэ? Энэ бүхэнтэй учрахдаа бид
хэрхэн сэтгэл хангалуун байх вэ?
Бэрхшээл бидний амьдралд сайн үр жимс ургуулдгийгмэдсэнээр бид сэтгэл хангалуун
байж чадна. Иаков“сорилт бэрхшээл нь тэсвэр тэвчээр, эерэг зан чанарыг бий болгодог”
гэж хэлжээ. Бид иймэрхүү саад бэрхшээлээрдамжуулан тууштай, шантрахгүй байхыг
сурдаг. Дасгалжуулагч нар тамирчдаа тэсвэр хатуужлын бэлтгэл хийхийг үргэлж шаарддаг.
Үүний адил Бурхан ч биднийг хатуу бэлтгэлд хамруулдаг. Биднийг илүү хүчтэй итгэгчид
болгохын тулд Тэр бидний зовлон бэрхшээлийг ашиглаж байгаа гэдэгт бид итгэж болно.
Есүс бол хэцүү байдлыг тэвчин туулах үлгэр жишээ бөгөөд элдвийн сорилтод бүдрээгүй юм.
Баяр хөөр бол аз жаргал биш харин найдвар билээ. Эзэн Есүс Христэд өгөх бидний
найдвараар дамжуулан сорилтыг давах хүч ирдэг.Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ бид
итгэлээр өсдөг бөгөөд энэ нь биднийг Бурхан уруу ирэхэд тусалдаг тул бид баяр хөөртэй
байж чадах юм. Дарамт шахалтгүйгээр нэг ширхэг нүүрс хэзээ ч алмаз болохгүй гэдгийг
бид сайн санах ёстой.
1.Та тамирчдаа тэсвэр, тэвчээрт дадлагажуулдаг уу? Энэ нь өнөөдрийн эшлэлтэй
хэрхэн холбогдож байна вэ?
2.Та хүнд хэцүү бэрхшээлийг тэвчин гарч үзсэн үү? Тийм бол юу сурч байсан бэ?
3.Бид бэрхшээл зовлонг эерэг талаас нь харах яагаад амаргүй байдаг вэ?
4.Нэмэлтээр унших: Ром 5:1-5, Ефес 3:20-21
Эзэн минь,бидэнд бэрхшээлийг даваххүч чадлыг өгөөч. Тийм үедээ ч юу сурч болохыг
Танаас асуух тэвчээрмөн өгөөрэй.Итгэл найдвар өгсөнд баярлалаа. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Renew: To Transform, Be Transformed by God’s Mercy

We Are Family

Why Trust the Bible?

Can I Trust the Bible?

A Teen's Guide To: Victory in Christ

Family by Choice: God’s Heart for Family Beyond Biology

Encounter: People Jesus Met, Then and Now

Enfolded: A Reflection on God’s Psalm 91 Promises

More Than Money
