таны шилдэг хөрөнгө оруулалт!Sample

“Мэдлэгээ Тэлэхүй”
Бурханы Үгийн мэдлэгээ тэлэх нь насан туршийн зүтгэл юм. Нэг л шөнийн дотор болчихгүй. Гэвч ойлголтыг тань тэлэх хэд хэдэн арга бий. Цөөн хэдийг доор бичлээ.
1- Сурах арга барилтай бол. Уншиж буй зүйлээ сайн ойлгоход тань туслах судлалын аргууд бий. Жишээ нь, Библи, тайлбар толь, сэдэвчилсэн хэвлэмэл болон софт хэлбэрийн судлал бичвэрүүдийг судлах.
2- Библи судлалын бүлэгт хамтрагдаж, Христ итгэлт хүмүүстэй харилцаж, тэд Бурханы үгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлдгийг ажиглах.
3- Төлөвлөгөөтэй бай. Ганцаарчлан Библи унших хүсэл тэмүүлэлтэй хүмүүст зориулсан төрөл бүрийн Библи уншлагын төлөвлөгөө YouVersion’s The Bible App дээр бий. Тэдгээрийн олонх нь нэг жилийн дотор Библийг бүхэлд нь унших боломж олгодог – нэг жилд Библийг бүхэлд нь унших нь тэмдэглэхүйц хөдөлмөр шүү!
Бурханы Үгийг хэдий чинээ их судална, төдий чинээ ойлголт тань тэлнэ. Унших тусам, тухайн цаг үед яг л ойлгох хэрэгтэй зүйлсийг тань Бурхан ойлгуулдаг болохыг та мэднэ.
Scripture
About this Plan

Сайн хөрөнгө оруулалт хийсний дүнд бялхам дүүрэн, ерөөгдсөн өгөөжийг авдаг. Хэрэв та шинэхэн Христэд итгэгч бол, Бурханы Үгнээс тасралтгүй суралцахаас өөр илүү сайн хөрөнгө оруулалт итгэлийн амьдралд тань үгүй. Бурханы Үгийг идэвхтэй Уншиж, Ойлгож, Хэрэгжүүлэх эхлэл эндээс эхэлнэ. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Related Plans

The Armor of God

His Mission, Our Marriage: Building a Christ-Centered Marriage

Journey Through 1 & 2 Peter and Jude

Healing Family Relationships Through Compassion

Relentless Love: Reflections on the Book of Jonah

The Gospel According to Mark: Jesus the Suffering Servant

Endurance: God’s Power for Your Weight Loss Journey

DEPRESSION IS a LIE - a Podcast Series With Dustin Tavella

Dog Dad Devotions on Leadership, Loyalty and Love
