таны шилдэг хөрөнгө оруулалт!Sample

“Баталгаатай өгөөж!”
Өнөөгийн нийгэмд эл үгийг сонссон хүний нүд гэрэлтэж эсвэл сэжиглэн хардаг. Гэвч амьдралын талбар бүрд үйлчлэх нийтлэг хууль бол: тариалах цаг ба ургац, бүр энгийнээр хэлбэл, “тарьснаа л хураадаг.”
Үр тарихгүй л бол ургац хураахгүй. Хөрөнгө оруулахгүй л бол өгөөжийг нь хүртэхгүй. Худалдаж авахгүй л бол ашиглаж чадахгүй. Зохистой хооллолт ба тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй бол эрүүл байж чадахгүй. Эдгээр жишээнээс харвал эхлээд өгөх хэмжээ эсвэл чанараас хамаарч өгөөж нь тодорхойлогдох аж.
Мөн л энэ хууль Бурхантай харилцах харилцаанд маань нөлөөлдөг. Ургац ургуулах үр суулгахгүй л бол Бурхантай алхах ерөөлтэй амьдралд арвин ургац хураахгүй. Бурхан бидэнд зориулж сайн үр бэлдсэн нь туйлын сайн хэрэг. Тэр Үр бол Бурханы Үг болох Библи юм. Бурханы Үгийг амьдралдаа харамгүйгээр таривал арвин их ургац хураах нь дамжиггүй.
Scripture
About this Plan

Сайн хөрөнгө оруулалт хийсний дүнд бялхам дүүрэн, ерөөгдсөн өгөөжийг авдаг. Хэрэв та шинэхэн Христэд итгэгч бол, Бурханы Үгнээс тасралтгүй суралцахаас өөр илүү сайн хөрөнгө оруулалт итгэлийн амьдралд тань үгүй. Бурханы Үгийг идэвхтэй Уншиж, Ойлгож, Хэрэгжүүлэх эхлэл эндээс эхэлнэ. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Related Plans

The Armor of God

Faith Under Pressure: Stories From the Persecuted Church

01 - LORD'S PRAYER: Meditations by W. Phillip Keller

Evangelize Everywhere: Work Edition

National Week of Prayer Plan (Nwop), 2025

Financial Discipleship – the Bible on Cosigning

Technology & God - God in 60 Seconds

The Missing Half: Why Your Prayers Feel One-Sided and What to Do About It

Parenting on Point
