Төлөвлөгөөний мэдээлэл

Бүх зүйл цоо шинэЗагвар

All Things New

5-с 5 дахь өдөр

Коринт хот руу явах айлчлалаа хойшлуулсан нь чин зүрхнээс гэдгийг Паул тайлбарласныг санаарай. 


Чин сэтгэл гэдэг нь өнөө үед яагаад ч юм алдагдсан чанар бөгөөд энэ нь арга зальд баригдсан, үнэнийг сүүдэртүүлэгч, түрэмгий-үл хүндлэгч хариу үйлдлүүд, худал хэлэх, хуурамч зан чанарыг хэлдэг. Ариун чанар дотор бас бие биедээ болон дэлхийнхэнд чин сэтгэл дотор ханддаг байх юм бол Христийн бие махбодь ямар хэмжээгээр улам илүү баян болох байсан бол? 


Хүмүүст үгүй гэж хэлэх гэж байхдаа санаатайгаар бид за гэж хэлдэггүй эсвэл за гэж хэлэх гэж байхдаа үгүй гэж хэлдэггүй боловч бид үүнийг тийм ч сайн ялгагдахгүй арга замаар үйлддэг. 


Хэрэв бид үүн дээр зогсох юм бол шударга зан, шулуун байдлын талаар ач тустай зүйлийг бид суралцах байсан. Гэвч зүгээр л бидний шударга зангийн хэмжээсийг дээшлүүлэхээс илүү зүйлийг Паул бидэнд заахыг хүссэн.


Христитгэлийн онцлог бол ёс зүйн стандартад хүрэх эсвэл сайн хүн байх ёстойн улмаас сайн хүмүүжилтэй христитгэлтнүүд мэт харагдахыг л ганцхан хэлдэггүй. Ийм үзэл бодлын араас хөөцөлдөхөд, нэрд гарсан иудей боловсролыг эзэмшихэд, фарисайчуудын нэг гишүүн байхад, хамгийн шилдэг раббигаар бэлтгэгдэхэд мөн өөрийгөө зөвтгөхийг ямар ч өө сэвгүйгээр хэрэгжүүлэхэд Паул амьдралынхаа ихэнх он жилүүдийг аль хэдийнээ үрсэн байсан. Гэсэн хэдий ч тэрээр өөрийнх нь "сайн сайхан" нь юу ч биш зүгээр л хог (Филиппой 3:8) болохыг ухаарчээ. 


Одоо тэрээр өөрийнхөө үйлдлийг Коринт хотынхны өмнө өмгөөлөхдөө, тэдэнд зөөлөн хандах нь өөрийнх нь үндсэн итгэлийн нэгтэй зөрчилдөхүйц болохыг тэрээр онцгойлсон: Бурхан бол итгэмжит Нэгэн. Тэр хэзээ ч худал хэлдэггүй. Тэрээр Үгнээсээ хэзээ ч буцдаггүй. Тэрээр Өөрийнхөө хүүхдүүдийг аврах гэрээний дагуух амлалтыг өгсөн бөгөөд үүнд хамаарах бүхий л амлалтууд нь Есүсийн хувьд "за" байдаг. Есүс бол утга учиртай амьдрал болон бидний хүсэн хүлээх найдварыг бидэнд өгөхийн тулд Бурханы "за" гэж хэлэх амлалт юм (2 Коринт 1:19-20). Өөрөөр хэлбэл, "Түүний улмаас [Jesus] Бурханы амлалт бүр "за" гэж хариулагддаг." Хэрэв Бурхан Өөрийнхөө за, үгүй дээр тогтвортой байдаг юм бол Паул ч бас ийм байдалтай аж. 


Бид харилцаанууддаа үргэлж чин сэтгэлээр бус эсвэл шулуун байдаггүй шалтгаан нь Христийн "за" гэсэн хариултыг өөрийн болгоогүйгээс байж болох юм. Би тодорхой нөхцөл байдалд шулуун хариултаас бултан, заримдаа заль мэх хэрэглэж байснаас мэднэ, учир нь өөрийнхөө хүссэн арга замаар би амьдралаа зохицуулахыг хүссэнээс аж. Үүнд маань за эсвэл үгүй гэдэгтээ тууштай байх нь заналхийлэхүйц байсан байж болох юм. Гэвч, миний амьдрал дээрх Түүний зан чанар ба удирдлагыг хоюуланг нь хамааруулан Бурханы итгэмжит байдалд би найдаж чадах үед би заль мэхтэй эсвэл чин сэтгэлээр бус нэгэн байх шаардлагагүй болдог.


Чимээгүй цагийн судлалаа дуусгах энэ үед, таны хувьд хамгийн ятгасан үе ямар үе байсан бэ? 


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

All Things New

Энэхүү Бүх зүйл цоо шинэ гэдэг төлөвлөгөөгөөр бид 2 Коринт номоор аялахдаа энэ дэлхий дээрх итгэлийн адал явдлын болон зоригтой байх Бурханы дуудлагын талаарх Паулын теологийг судлах болно. Келли Минтер, Христитгэлийн да...

More

ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/allthingsnew-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна