Бүх зүйл цоо шинэЗагвар

All Things New

5-с 3 дахь өдөр

Христийн зовлон амьдралд минь цутгагдах талаар Паул хэлэх үедээ тэрээр хэд хэдэн давхцахуйц санааг хэлсэн байж болох юм: 1. Христийн өмнөөс эдлэх зовлонгууд. 2. Христээс бидэнд өгөгдсөн зовлонгууд 3. Христтэй хамт эдлэх зовлон. 4. Христийн амссантай адилхан зовлонгууд.[1] Миний итгэдэг зүйл бол мэдэхүйц чухал зүйл бөгөөд итгэгчид болохынхоо хувьд Христтэй хамааралтай болохынхоо хувьд онцгой зовлонгуудыг бид туулах болно. Дэлхий даяар олон христитгэлтнүүд хүнд хавчлагатай нүүр тулж байхад бусад хүмүүс үүнээс арай бага зовж байдаг хэдий ч эдгээр нь тэдний бүгдээрэнгийнх нь итгэлийн замд үнэхээр зовлонтой хүнд хэвээр байдаг. Зовж байх үедээ Есүстэй тодорхой нөхөрлөлтэй байх шаардлагатайг Паул ухаарсан учир нь Түүнээс илүү зовохыг ойлгодог хүн гэж байдаггүй.

Зовохыг таашаадаг хүнтэй би хараахан танилцаж амжаагүй боловч зовлон дундаа Есүстэй харилцах дотно харилцааг олж авсан олон хүмүүстэй би танилцаж байлаа. Бүх зүйл амархан байх замаар явж байх үедээ Есүсийн талаарх зарим зүйлсийг та мэдэх аргагүй бөгөөд Түүнтэй тийм ойрхон байхыг нэгэнт та мэдэрсэн бол үүнийгээ та хэзээ ч амархан замаар солихгүй байх болно. Есүстэй онцгой байдлаар нөхөрлөхийг мэдрэхийн хажуугаар (Филиппой 3:10), зовлон эдлэх нь яагаад ивээлийг авч ирдэг өөр нэг шалтгааныг Паул илчилдэг. 

Христийн зовлон бидэнд арвиждагчлан Бурханы тайвшрал маань ч мөн бидэнд арвиждаг (2 Коринт 1:5). Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлмөөр! 

Бичээс дэх хамгийн гайхалтай тунхаглалуудын нэгийг 4-р эшлэлээс олох боломжтой, "Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм". Зовлон бэрхшээлийг бид туулах үедээ зовлонгоосоо өөр зүйлийг олж харахад маш хэцүү байдаг. Гэвч бидний эдэлж буй зовлон адилхан зовлон эдэлж буй хүмүүст тайвшралыг өгөх болно гэдгийг бид ухаарах үед зовж байх үедээ бид агуу зорилгыг олж авдаг.

Бидний амьдралд Христийн зовлон ба Түүний тайвшруулалт мөр зэрэгцэн хамт явж байдаг. Христитгэлтнүүд болохынхоо хувьд бид хэзээ ч Христийн тайвшруулалтгүйгээр зовдоггүй бөгөөд Түүний зовлонг эдлэхгүйгээр олж авах ямар ч боломжгүй тодорхой төрлийн тайвшруулалтууд гэж байдаг гэдэгт би итгэдэг. Хэрэв та магадгүй таны давж гарах чадвараас хамаагүй давсан хэцүү замаар явж буй бол амьдралд тань Есүсээр дамжин ирэх Бурханы тэрхүү тайвшруулалтаас утган ав. Таны зовлонгын хэмжээгээр үүнийг Тэрээр танд хэмжин өгөх болно гэж амладаг. Бурханы тайвшралтай та учрах үедээ таны эдэлж буй зовлонтой адилхан зовлонг эдэлж буй хүний шархыг боох хүсэл танд төрөх болно учир нь Бурханы тайвшрал арвиждаг шинж чанартай. Хуваалцахаас ч хангалттай илүү танд байх болно. 

  
[1] Дэйвид И. Гарланд, Нью Американ Комментари, 29-р боть, 2 Коринт (Нашвилл: Броадмэн& Холмэн хэвлэл, 1999) mywsb.com-с 2017 оны 8-р сарын 7-ны өдөр ашигласан болно.

Энэ төлөвлөгөөний тухай

All Things New

Энэхүү Бүх зүйл цоо шинэ гэдэг төлөвлөгөөгөөр бид 2 Коринт номоор аялахдаа энэ дэлхий дээрх итгэлийн адал явдлын болон зоригтой байх Бурханы дуудлагын талаарх Паулын теологийг судлах болно. Келли Минтер, Христитгэлийн дагуух алхаа нь төрөлхийн үзэл санаануудтай маань зөрчилдөж байгаа мэт санагдаж болох хэдий ч энэ нь хэмжээлшгүйгээр бас мөнхийн мөнхөд хамаагүй дээр болохыг нотлодог болохыг ойлгоход бидэнд тусладаг. Энэхүү 5 өдрийн Уншлагын төлөвлөгөөгөөр, дараах асуудлуудын талаар та улам илүү таньж мэдэх болно: хэцүү харилцаатай хэрхэн нүүр тулах, нэр хүнд дээрээ Бурханд найдах, Христ дотор хэн болох дээрээ бууж өгөх, зовлон эдлэхийн зорилгыг ойлгох болон үүн дэх Бурханы хангалтыг ухаарах, бид хэрхэн энэ дэлхийн Сайнмэдээний гэрэл нь болох зэрэг болно.

More

ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/allthingsnew-д зочилно уу