Бүх зүйл цоо шинэЗагвар

Хэрэв би Бурханыг хайрлан, няхуур, библийн дагуух сонголтуудыг хийх юм бол сайхан амьдралаар ивээгдэн, зүрх шархлалт, гай зовлон эсвэл өвчинөөс хол байхаар ивээгдэх юм шиг би боддог байлаа л даа. Би нас бие гүйцэхийн хэрээр, Бурханыг дагах нь энэхүү дээд зэргийн баглаа боодол, энэхүү аюулгүй байдлын баталгааг өгдөггүй болохыг аажмаар ухаарсан. Хэрэв би өөрийнхөө хийх ёстойг хийх юм бол Бурхан Өөрийнхөө хийх ёстойг хийх үүрэгтэй хэмээн яагаад ч юм би мэдэрсээр байв: Америкт мөрөөдөх амьдралыг минь цэгцлэн босгоод намайг зовлонгоос хамгаалах зэрэг болно.
Дуулгавартай байдал ивээлийг авч ирдэг бөгөөд ихэнхдээ бид Түүнийг дагасны хариу үйлдэл болгон материаллаг болон харилцааны бэлгийг өгөхдөө Бурхан үнэхээр дуртай байдагт би итгэдэг нь үнэн. Гэсэн хэдий ч зовох нь хэрхэн-Христитгэлт итгэлийн томоохон үзэл бодлын системд багтдаг-эсвэл багтдаггүй болох талаарх ойлголт маань маш дутмаг байсаар байв. Зовлон эдлэх нь бидний амьдралд байдаг л зүйл гэж Библид илчилсэн бөгөөд, Еврей 2:10-т хүртэл Есүс зовлонгоор дамжуулан төгс болгогдсон гэж тайлбарласан байдаг. Надад сайхан мэдрэмжийг юу өгдөг вэ гэдгээ ойлгоход болон "над дээр ирэх" (Иовын үгсэд байдаг) вий хэмээн айж байсан зүйлсээс өөрийгөө хамгаалахыг хичээх үедээ миний анзааралгүй өнгөрсөн зүйл гэвэл маш энгийн зүйл байсан: зовлон эдлэх нь ивээлийн нэг хэсэг юм.
Зовлон эдлэх талаарх бодол зүрх сэтгэлээр минь айдсын цахилгааныг цахилуулах ёсгүй учир нь Бурхан бол ялангуяа зовлон дунд минь бидэнтэй хамт байдаг. Гэвч Есүсийн Нэрээр зовлон, тарчлал эдлэхээр мөн хохирогч болохоор амьдралаа төлөвлөж огт болохгүй. Эцэст нь хэлэхэд, зовохоос бид айх шаардлагагүй хэдий ч чулуу бүхний доороос үүнийг эрж хайх хэрэггүй шүү.
Коринт хотынхонд хандсан захидлаа Паул, зовлонтой (асуудал эсвэл гай зовлон) үед минь хамт байдаг Бурханы хоёр зан чанарыг хүлээн зөвшөөрөх байдлаар эхлүүлдэг. Тэдийгээр Тэр нигүүлсэнгүй Эцэг хэдий ч Паул ингэж хэлээгүй, харин үүнийхээ оронд Тэр бол өршөөлийн Эцэг гэжээ. Тэр бол бүхий л хайр энэрлийн эх сурвалж, үндэс нь мөн. Тэр бол хайрын цорын ганц бөгөөд анхдагч усан оргилуур-бүхий л хайр энэрэл урсан гарагч Эцэг мөн. Бурханыг зөвхөн хааяахан л эелдэг зан чанараа үзүүлдэг гэж хардаг хүний хувьд энэ бол үнэхээр үзэл бодлын өөрчлөлт аж.
Өршөөл (хайр энэрэл) гэдэг үгийг анхдагч гарал үүслийн хэл дээр нь авч үзэцгээе. Энэ нь "Хайр энэрэл орших гэдэс дотор, хайр энэрлийн зүрх, сэтгэл хөдлөлүүд, хүсэл тэмүүллүүд, энэрлийн илэрхийлэл" эсвэл "дотоод хэсгүүд" гэсэн утгатай. Энэ үгийн тодорхойлолтыг бид харах үед хүчтэй мэдрэмжийг эндээс олж хардаг. Бичээст дурдсанчлан, Эзэн таны юуг туулж буйг сайн мэдэж байгаа гэдгийг өнөөдөр та сонсоосой гэж би хүсч байна. Тэрээр таныг хайр энэрэлтэйгээр бас өршөөлтэйгээр хайрладаг.
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү Бүх зүйл цоо шинэ гэдэг төлөвлөгөөгөөр бид 2 Коринт номоор аялахдаа энэ дэлхий дээрх итгэлийн адал явдлын болон зоригтой байх Бурханы дуудлагын талаарх Паулын теологийг судлах болно. Келли Минтер, Христитгэлийн дагуух алхаа нь төрөлхийн үзэл санаануудтай маань зөрчилдөж байгаа мэт санагдаж болох хэдий ч энэ нь хэмжээлшгүйгээр бас мөнхийн мөнхөд хамаагүй дээр болохыг нотлодог болохыг ойлгоход бидэнд тусладаг. Энэхүү 5 өдрийн Уншлагын төлөвлөгөөгөөр, дараах асуудлуудын талаар та улам илүү таньж мэдэх болно: хэцүү харилцаатай хэрхэн нүүр тулах, нэр хүнд дээрээ Бурханд найдах, Христ дотор хэн болох дээрээ бууж өгөх, зовлон эдлэхийн зорилгыг ойлгох болон үүн дэх Бурханы хангалтыг ухаарах, бид хэрхэн энэ дэлхийн Сайнмэдээний гэрэл нь болох зэрэг болно.
More