Төлөвлөгөөний мэдээлэл

Бүх зүйл цоо шинэЗагвар

All Things New

5-с 4 дахь өдөр

Паул хүнд харилцаанаас зайлсхийдэггүй байсан нь 2 Коринт номыг судалж байхад намайг үнэхээр сорьсон нэг зүйл байсан. Бид үүнийг гүнзгийрүүлэн судлах хэдий ч Коринт хотынхон Паулд тийм ч дуртай байгаагүй бөгөөд тэрээр ирнэ гэчихээд ирээгүй явдал нь эдгээрийн нэг байлаа. Гэвч өөрийнхөө үйлдлийг тайлбарлахаар яаравчлахын оронд тэднийг гэсэн зүрх сэтгэлээ тэрээр хамгийн түрүүнд тодорхойлжээ. 


1 Коринт номонд чуулган Паулд тийм ч нааштай хариу үзүүлээгүй. Паулын хамтран үйлчлэгч, Тимот, Паул тэрхүү захидлаа бичсэнийх нь дараа Коринт хотод айлчилсан бөгөөд зөвхөн хэдхэнийг нь л дурдвал ёс зүйн асуудлууд, завхарсан итгэлүүд, зөрчилтэй харилцаанууд-зэрэг ноцтой асуудлуудыг мэдээлдэг. Үүний үр дүнд, Паул Ефесээс Коринт хүртэл Коринт хотынхонтой биечлэн уулзахаар хөлөг онгоцоор аялсан нь 2 Коринт 2:1-2-т "уй гашуут аян" гэж нэрлэгдсэн байдаг.


Ирээгүй үндэслэлийг нь хэрхэн Коринт хотынхон Паулаас шалгаасан болохыг өнөөдрийн чимээгүй цагийн судлал илчилдэг. Тэр тэдэнд маш их хайртай байсан хэдий ч Паулын үнэн, чин сэтгэлээрх шинж чанарыг нь эргэлзүүлэхээр эсэргүүцэгч хэсэг бүлэг этгээдүүд Коринтын чуулганд бий болжээ. Энэ бол миний хувьд хамгийн олиггүй нь гэдгийг би нэмэхийг хүсч байна. Хэн нэгний төлөө үнэндээ би боломжгүй зүйлийг ч хүртэл хийсэн, золиос гаргасан, тэдний өмнөөс зогссон эсвэл байдаг чадлаараа хичээсэн байхад буруугаар ойлгогдохыг би үнэхээр үзэн яддаг. Энэ нь надад байнга тохиолддог гэж би хэлж байгаа юм биш боловч энэ нь надад тохиолдох үед энгийн хоёр шийдвэрийг гаргахтай би тэмцэлддэг: 1. Түүний өмнө дотоод ухамсар дотроо амар тайван байж (12-р эшлэл), нэр хүнд дээрээ би Эзэнд найдах уу? 2. Намайг буруутгагч тэдгээр хүмүүсийг би үргэлжлүүлэн хайрлаж чадах уу? 


Хэн нэгэн танд ямар нэгэн зүйлийн талаар өөрийгөө өмөөрөх байр сууринд байна гэж хэлэх үед энэ нь ихэнхдээ сөрөг утгыг агуулдаг. Чимээгүй хэвээр байн, өөрсдийгөө хэзээ ч бүү тайлбарлах нь бурханлаг хариу үйлдэл гэж бид бодож болох юм. (Басамжлагчийг бүү зэмлэ гэж Сургаалт үгс 9:8-д хэлдэг.) Гэвч өөрсдийнхөө үйлдлийг тайлбарлах нь зохистой зүйл байгаад зогсохгүй харилцаанд амин чухал зүйл нь байдаг. Тэгэхээр өөрийгөө өмөөрөх үгүйгээ та яаж мэдэх вэ? Миний хэрэглэдэг лакмус тест бол энэ байна: өөрийгөө өмөөрөх нь өөрийгөө хамгаалахад үндэслэгдсэн бас бардам зан, уур, айдас эсвэл өөрийгөө зөвтгөх шинж чанарыг агуулсан бол энэ нь махан биеэс гарах хариу үйлдэл байдаг. Үүний оронд, өөрийгөө өмөөрөх нь нөгөө хүнээ хайрлах хайр дээр үндэслэсэн бөгөөд Ариун Сүнснээс ирэх тодорхой байдал, даруу зан, эелдэг, чин сэтгэлээрх шинж чанарыг агуулсан байх ёстой. Бидний унших захидалд тэр аяар Паул өөрийгөө хамгаалах үүднээс бус харин Коринт хотынхныг хайрлах хайрын үүднээс өөрийгөө өмөөрч байсан нь илэрхий болохыг анзаараарай. 


Та буруугаар ойлгогдох эсвэл буруутгагдах үедээ хийж чаддаггүй хариу үйлдэл тань юу байдаг вэ? 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

All Things New

Энэхүү Бүх зүйл цоо шинэ гэдэг төлөвлөгөөгөөр бид 2 Коринт номоор аялахдаа энэ дэлхий дээрх итгэлийн адал явдлын болон зоригтой байх Бурханы дуудлагын талаарх Паулын теологийг судлах болно. Келли Минтер, Христитгэлийн да...

More

ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/allthingsnew-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна