Төлөвлөгөөний мэдээлэл

Бүх зүйл цоо шинэЗагвар

All Things New

5-с 1 дахь өдөр

Христитгэлт амьдрал бол логик зөрчилдөөнүүдийн нэг гарцаагүй мөн. Есүсийн хамгаас нандигнан зуурдаг зүйл нь төрөлхөөсөө бидний зуурдаг зүйлээс огт өөр. 


Хоёрдугаар Коринт ном бол эсрэг тэсрэгийн захидал мөн. Энэ бол өөрсдийнхөө хүч чадал, бардам зандаа найдах нь хамгийн аюулгүй, танил зүйл мэт санагдах хэдий ч Бурханд бүхий л найдвараа тавих гэсэн адал явдал бүхий итгэлийн талаарх захидал юм. Энэ нь бидний гэмийг Өөр дээрээ үүрүүлэхээр Өөрийн Хүү Есүсээ Бурхан энэ дэлхий рүү илгээсэн учраас гэм маань бидний эсрэг тооцогдохоо аль хэдийнээ болих үед сүнсэнд маань ирэх амар тайван дотор оршихийг хэлдэг. Паул үүнийг эвлэрүүлэл гэж нэрлэдэг. 


Мэ-ний 50-д оны эхэнд Паулыг Коринт хотод ирэх үед энэ нь хөгжлийнхөө оргил үед байжээ. Өрнөд Грекийн арилжааны гол цөм болсон Коринт хот цэцэглэн хөгжих, чинээлэг бөгөөд Ром, Грек соёлын холимог нэвч шингэсэн хот байлаа. Эртний Коринт хот нь хүсэх бүхий л зүйлсийг агуулснаараа гайхуулагч хот байв. Гэвч дараах зүйлийг бид сайн мэднэ: хүссэн бүх зүйлээ олж авах боломжтой байх нь хүссэн гэж бодсон газарт маань тэр бүр биднийг авч ирдэггүй. 


Өнөө үеийн хотуудын нэгэн адилаар Коринт хотын соёлын баялаг байдалд муу тал гэж байсан. Газар нутагт нь биеэ үнэлэх, боолчлол, бүхий л төрлийн сексийн гаж буруу байдлууд нийлээд байлаа. Хуурамч бурхад хаа сайгүй байв. 


Миний хувьд энэ захиадал бол үнэхээр урмыг өгөхүйц учир нь чуулган Коринт хотын хувьд амжилттай байсан юм чинь та бидний амьдардаг хотод ч бас энэ нь амжилттай байх боломжтой. Хүчирхийлэл, арьс өнгөний ялгаварлал, ёс зүйн гажуудлаараа дэлхий маань ямар ч найдваргүй болсон мэт боддогоо би хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч Есүсийн сайнмэдээ Коринт хотын биеэ үнэлэгчид, шударга бус баячууд, шашингүй үзэлтнүүд, синагогийн удирдагчдыг өөрчилсөн юм бол Есүс Христийн сайнмэдээ өнөөдөр хотын маань хүмүүсийг ч өөрчлөх боломжтой. Бурханы хүмүүс зөвхөн шашинлаг хүрээлэлд л оршдог гэж заримдаа би бодох гээд байдаг хэдий ч Бурхан Өөрийнхөө хүмүүсийг Коринт хотод байрлуулсан байсан юм. Та биднийг амьдардаг соёлын хүрээлэлд маань Тэрээр байрлуулсантай яг адилхан. Хоёрдугаар Коринт ном нь Бурханы чуулган аль хэдийнээ гэрэлтүүлэгдсэн сүмүүдээс илүүтэйгээр харанхуйд хамгийн тодоор гэрэлтдэг болохыг бидэнд сануулдаг.


2 Коринт номыг унших явцдаа эсрэг тэсрэг байдлуудыг хайх замаар уншаарай. Паул Коринт хотынхныг нөхцөл шаардалгүйгээр хайрладаг арга замуудыг тэмдэглээрэй. Содон ялгаануудын талаар авч үзэх үедээ үзэсгэлэнтэйгээр бас илэрхий амьдралаар амьдрах хүч өгөгдсөн, сонгогдсон нэгэн болохоо хэзээ ч бүү мартаарай учир нь-Есүс үхээд, дахин амилсан болохоор-хуучин нь үгүй болж, та бол шинэ хүн болсон. Хамгийн сүүлд нягтлахад минь хуучин, шинэ хоёр бол хамгийн эсрэг тэсрэг жишиж болохуйц зүйл байсан. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

All Things New

Энэхүү Бүх зүйл цоо шинэ гэдэг төлөвлөгөөгөөр бид 2 Коринт номоор аялахдаа энэ дэлхий дээрх итгэлийн адал явдлын болон зоригтой байх Бурханы дуудлагын талаарх Паулын теологийг судлах болно. Келли Минтер, Христитгэлийн да...

More

ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/allthingsnew-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна