Юунд ч бүү санаа зовЗагвар

Anxious for Nothing

5-с 5 дахь өдөр


Эдгээрийг тунгаан бод

Санаа зоволтод Паулын өгсөн эмчийн заавар дахь хамгийн сүүлийн зааварчилгаа бол Бурханы зүйлсийг тунгаан бодох аж. Өөрөө хэлбэл, тунгаан бодох зүйлээ сонго. Зав чөлөөгүй нисэх буудлын дээгүүр нисэх онгоц хэмээн бодол санаагаа төсөөл. Та бол нисэх буудлын онгоцны хөдөлгөөнийг зохицуулагч мөн. Ямар бодол газардаж, ямар бодлууд нисэн одохыг та шийдэх ёстой. Маргааш аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Аз жаргалтай бодлуудыг өнөөдөр газардуулагтун. Маргааш гутарсан байхыг хүсэж байна уу? Гэмшил, санаа зоволт, айдсын бодлуудыг өнөөдөр газардуул.

Санаа зоволтоос эдгэрэх эдгэрэл нь эрүүл бодлыг бодохыг шаарддаг. Үнэндээ, таны сорилтууд таных биш; таны сорилт бол сорилтоо хэрхэн бодох арга зам юм. Үүний адил, асуудал чинь таных биш; асуудлаа хэрхэн хардаг чинь таны асуудал мөн. Сатан үүнийг мэддэг бөгөөд тийм ч учраас бодол санаанд чинь худлуудыг суулгахыг тэр үргэлж эрж хайж байдаг. Хүнд хэцүү байдлууд эсвэл тодорхойгүй байдлаа харах арга замд чинь тэр үргэлж нөлөөлөхийг хүсэж байдаг. Гэхдээ тэр бол бодол санааны чинь эзэн биш гэдгийг санаарай.

Цаашилбал, Бурхан таны талд байдаг учраас түүний хэзээ ч ялж чадахгүй хүч танд байдаг. Зүрхийг чинь санаа зоволт хүндрүүлэхээр заналхийлэх үед зүгээр л Бурханыг дуудахад хангалттай. Энэ нь буруутны гавыг тасчин хаяж, бүхий л эрх мэдэл бүхий Нэгэний өмнө үүнийг аваачдаг. Бодол санаанд тан нөлөөлөх санаа зоволт ба айдсуудын хөрсийг энэ нь үгүй хийдэг. Эцэг Бурхандаа итгэх үед чинь энэ нь бодол санааг тан хамгаалдаг.

Мэдээж, үүнийг хэлэх ба үүнийг хийх нь хоёр өөр зүйл. Энэ нь таныг сүйрүүлэх үед ч хүртэл . . . юу нь үнэн, хүндэтгэлтэй, зөв зүйлийг зөвхөн бодох болно хэмээн та үүнийг өнөөдөр шийдвэрлэж ч болох юм. Гэхдээ хэн үүнийг үнэхээр хийж чадах вэ?

Энгийн арга зам энд бий: Христээс зуурахыг л өөрийнхөө бай болго. Түүн дотор бай. Хүч чадлынхаа эх сурвалжаар мөн бодол санаа чинь дуулгавартай байх хэрэгтэй Нэгэнээр Түүнийг тавин Түүн рүү оч. Бурханы Үгийг унш. Сургаалуудыг сонс. Түүнийг магт. Сатаарлуудыг хажуу тийш нь тавь, Түүнд зориулан цаг гарга. Амьдралд тан ирэх сайн сайхан бүхний суваг нь Тэр болохыг ойлго.

Дагалдагчийн үндсэн үүрэг бол Есүсээс зуурах юм. Мөн Есүсээс та зуурах үедээ Бурханы үнэнээр бодол санаагаа дүүргэдэг. Дайсны зэвсгийг та үгүй хийн, санаа зоволтыг байх ёстой байранд нь байлгадаг. Бурханы үнэнийг хүлээн ав. Тэр үнэн таныг—айдсаас, эмээлтээс мөн санаа зоволтоос чөлөөлдөг.

Санаа зовж байгаа нь та хүн л гэсэн үг. Энэ нь та бол сэтгэл хөдлөлийн хувьд дутуу хөгжсөн, тэнэг, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн эсвэл бүтэлгүй нэгэн гэсэн үг биш. Эцэг эх чинь таны эсвэл та эцэг эхийнхээ сэтгэлд хүрээгүй гэсэн үг биш. Мөн энэ чухал шүү—энэ нь та бол христитгэлтэн биш гэсэн үг биш. Тийм ээ, христитгэлтнүүд хүртэл санаа зоволттой тэмцэлддэг. Гетсеман цэцэрлэгт Есүс ч хүртэл санаа зоволттой тэмцэлджээ. Гэхдээ Тэр санаа зовсон хэвээрээ үлдээгүй. Та ч мөн санаа зовсон хэвээрээ үлдэх ёсгүй.

Цоо шинэ өдөр таныг хүлээж байна. Бага санаа зовж, улам илүүтэйгээр итгэх цоо шинэ улирал таныг хүлээж байна. Айдас багассан, итгэл өссөн улирал таныг хүлээж байна. Юуны ч төлөө санаа зовохгүй тийм амьдралыг та төсөөлж чадах уу?

Бурхан үүнийг хийж чадна. Мөн Түүний тусламжтайгаар та ч мөн үүнийг мэдрэх болно.

Хариу үзүүлэх нь

Асуудлуудаас тан Бурхан бол хамаагүй эрх мэдэл дээгүүр Нэгэн гэдгийг ухаарах нь сайн сайхан зүйлийг тунгаан бодоход тан хэрхэн тусалж байсан бэ? Энэ нь хэзээ таны хувьд хамгийн хэцүү байсан бэ?

Есүс дээр харцаа тусгах гэдэг таны хувьд ямар утгатай вэ? Үүнийг хийх нь хэрхэн бодол санаагаа олзлон, Христэд дуулгавартай байхад тан тусалсан бэ?

Зүрх болоод бодол санааг чинь санаа зоволт эзэмдэхээр хичээх үед ямар стратегийг та урьдчилан тавих боломжтой вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious for Nothing

Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Max Lucado, HarperCollins ба Thomas Nelson-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thomasnelson.com/9780310087311/anxious-for-nothing-study-guide/